Буцах

Гар урлал

Бизнесийн ашиг, алдагдлаа цаг тухайд нь тодорхойлдог болсон

Өмнө нь гэртээ үйлдвэрлэлээ эрхэлдэг байсан бол одоо ажлын байртай болсон

 С.Даарийжав нь оёдлын бизнес эрхэлдэг нэгэн. Бусдын л адилаар тэр, бизнесээ өргөжүүлж хөгжүүлэх боломжуудыг эрэлхийлж явсаар 2005 онд анх ГЭР Санаачлага төслийн талаар олж мэджээ. Ингээд тус төслийн харилцагч болж, үйлчилгээнүүдэд нь хамрагдах болсон байна.

   Бүтээгдэхүүнээ хэрхэн сайжруулах, борлуулалтаа нэмэгдүүлэх талаар төслийн бизнес зөвлөхүүдтэй байнга харилцаа холбоотой ажиллаж, ГЭР Санаачлага төслийн үзэсгэлэн худалдаа, өдөрлөгүүдэд оролцох болсон нь түүнд багагүй давуу талыг авчирсан байна. Мөн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор С.Даарийжав 2,000,000 төгрөгийн зээлийг төслөөр зуучлуулан авсан нь борлуулалт нь нэмэгдэж, бизнес нь өргөжиж сайжрахад ихээхэн нөлөө үзүүлжээ.

   Түүний нэг онцлог нь 2006 оноос хойш олон удаагийн холболтын үйлчилгээ авч амжилттай гүйцэтгэж байсан туршлагатай оёдлын бизнес эрхлэгч юм. Түүгээр ч зогсохгүй маркетинг, бүртгэл хөтлөлтийн сургалт авч, бизнесийнхээ орлого, зарлага, өглөг авлагаа цаг тухайд нь нарийн сайн хөтөлдөг болсон. Ингэснээр бизнесийн ашиг, алдагдлаа цаг тухайд нь тодорхойлдог болсон байна.

   Тэрээр одоо нэн түрүүнд ажлын байраа ашиглалтанд оруулж, өмнө нь гэртээ үйлдвэрлэлээ эрхэлдэг байсан бол ажлын байрандаа үйлдвэрлэлээ явуулж бизнесээ өргөжүүлэхээр зорин ажиллаж байна.

Харилцагчийн хэлсэн үг:

“Би төслийн харилцагч болсноосоо хойш борлуулалтаа хэрхэн амжилттай хийх талаар болон өрсөлдөгч, хэрэглэгчийнхээ талаар мэдээлэлтэй болж бүтээгдэхүүнийхээ чанарт анхааран амжилттай ажиллаж байна. Мөн бизнес холболтын үйлчилгээг олон удаа авснаар бизнесээ өргөжүүлэн ажлын байр барьж дуусч байна”

mnMN