Буцах

ТӨСЛИЙН АЖИЛТАН

Хөгжлийн Шийдэл Төрийн бус байгууллага нь 2008 оноос хойш Монгол Улсад бичил, жижиг, дунд бизнесийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ногоон шилжилт, орон нутгийн эдийн засгийн хөгжил, эмэгтэйчүүд болон зорилтот бүлгийн эдийн засгийн оролцоог дэмжих чиглэлээр үндэсний болон олон улсын түншлэлд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна.

Байгууллагын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, бизнес эрхлэгчид болон харилцагч байгууллагуудад чадавхжуулах үйлчилгээ үзүүлэх зорилгоор Төслийн ажилтаныг хугацаатай хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр сонгон шалгаруулж авна.

Ажлын байрны үндсэн зорилго

Төслийн хүрээнд бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг, дунд бизнесүүдийг чадавхжуулах, тэднийг санхүүгийн үйлчилгээ, зах зээлийн боломж, хөгжлийн дэмжлэгтэй холбох, төслийн зорилтот үр дүнг хангахад хувь нэмэр оруулахад оршино.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл, санхүүжилт авахтай холбоотой чадавхжуулах сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх;
  • Харилцагчдыг үнэлж, тэдний хэрэгцээнд нийцсэн дэмжлэг үзүүлсний үндсэн дээр банк, санхүүгийн байгууллагын зээлийн эх үүсвэртэй холбох;
  • Төслийн тоон болон чанарын зорилтот үзүүлэлт, үр дүнд хүрэхэд чиглэн ажиллах;
  • ЖДБ-ийн санхүүжилтийн хэрэгцээ, санхүүжилт авахад тулгарч буй гол саад бэрхшээлийг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран суурь судалгаа, дүн шинжилгээ хийх;
  • Банк, санхүүгийн байгууллагуудтай мэргэжлийн түвшинд хамтран ажиллаж, харилцагчдыг холбогдох зээлийн бүтээгдэхүүн, санхүүгийн үйлчилгээний талаар тогтмол мэдээллээр хангах;
  • Үйл ажиллагааны тайлан, мэдээлэл, судалгааны дүгнэлт, санал боловсруулах;
  • Шаардлагатай тохиолдолд орон нутагт томилолтоор ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг, банк санхүү болон бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Ажлын туршлага

  • Доод тал нь 1дээш жил эдийн засагч, бизнесийн зөвлөх, бизнесийн төсөл боловсруулах зөвлөх, төслийн ажилтан эсхүл холбогдох чиглэлээр ажилласан туршлагатай байх;
  • Бизнесийг чадавхжуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Банкны зээл, санхүүжилтийн төсөл боловсруулах, зээлийн материал бүрдүүлэх, бизнес төлөвлөгөө боловсруулах чиглэлээр туршлагатай байх;
  • Бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, хэрэгцээг тодорхойлох, тохирсон шийдэл санал болгох чадвартай байх;
  • Аймаг, орон нутаг, бүс нутгийн онцлогийн талаар ойлголттой байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн дунд түвшний мэдлэгтэй байх.

Ур чадвар

  • Харилцааны өндөр соёлтой, харилцагчтай үр дүнтэй ажиллах чадвартай байх;
  • Сургалт зохион байгуулах, илтгэл танилцуулга хийх чадвартай байх;
  • Судалгаа, дүн шинжилгээ хийх, тайлан мэдээлэл боловсруулах чадвартай байх;
  • Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Бүтээлчээр сэтгэх, шинэ санаа дэвшүүлэх, бие даан суралцах чадвартай байх;
  • Ажлын ачаалал даах, багаар болон бие даан ажиллах чадвартай байх.

Хувь хүний хандлага

  • Хариуцлагатай, санаачилгатай, бүтээлч байх;
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй байх;
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх эрмэлзэлтэй байх;
  • Олон ургалч, шинэлэг сэтгэлгээтэй байх.

Ажлын нөхцөл

  • Энэхүү ажлын байр нь хугацаатай хөдөлмөрийн гэрээний нөхцөлтэй байна.
  • Шаардлагатай тохиолдолд орон нутагт томилолтоор ажиллана.

Бүрдүүлэх материал

  • Анкет эсвэл CV
  • Өргөдөл / Cover letter

Материал хүлээн авах хугацаа

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа бол материалаа 2026 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагаас өмнө contact@dsmongolia.org цахим хаягаар ирүүлнэ үү.

Ирүүлсэн материалд үндэслэн шаардлага хангасан ажил горилогчдоос мэргэжлийн шалгалт авч, тэнцсэн тохиолдолд ажлын ярилцлагад урина.

Нэмэлт мэдээлэл

Анкетын загварыг байгууллагын цахим хуудаснаас татаж авах боломжтой.
Байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.dsmongolia.org цахим хаягаас авна уу.

Жич: Ажлын байранд ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.


mnMN