Буцах

УЛААНБААТАР ХОТОД ТӨСЛИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Хөгжлийн Шийдэл ТББ-аас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн Хэнтий салбарт ажиллах Төслийн ажилтан шалгаруулж ажилд авна. Төслийн ажилтан нь ЖДБ-үүдтэй байнгын харилцаа холбоотой ажиллаж, тэднийг чадавхжуулах чиглэлийн сургалт орох, зөвлөгөө өгөх болон бусад үйл ажиллагааг гүйцэтгэж ажиллана.

Хөдөлмөрийн гэрээг ажилтны гүйцэтгэлд суурилан жил тутам сунгана.

📌Үндсэн ажил үүргийн хуваарь:

  • ЖДБ-үүд санхүүжилт авахад тулгарч буй асуудал,бэрхшээлийг тодорхойлох;
  • ЖДБ эрхлэгчдэд банк, санхүүгийн байгууллагын зээлийн баримт бичгийг боловсруулахад туслах;
  • ЖДБ эрхлэгчдэд бизнес төлөвлөгөө боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх;
  • Банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж зээлийн зуучлалын үйл ажиллагааг зохион байгуулах
  • ЖДБ эрхлэгчдийг чадавхжуулах, компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах, ЖДБ-ийн санхүүжилтийн орчныг сайжруулах нөлөөллийн үйл ажиллагаатай холбоотой сургалт, уулзалт, зөвлөгөө мэдээлэл өгөх;
  • Төслийн үйл ажиллагаанд ЖДБ эрхлэгчдийг хамруулах,зохион байгуулах;
  • Санхүүгийн байгууллагууд болон бусад оролцогч талуудтай ажил хэргийн нягт харилцаа холбоо тогтоох, хадгалах, өргөжүүлэх;
  • Төслийн худалдан авалтын үйл ажиллагаанд санхүү,захиргааны ажилтнуудтай цаг хугацаанд нь дэмжин, хамтран ажиллах;
  • МУ-ын Эдийн засаг, засаглалыг сайжруулах хяналт, үнэлгээний тогтолцоог дэмжих;
  • Удирдах ажилтнууд, зохицуулагчдын зааварчилгааны дагуу ажил үүргээ гүйцэтгэх болон тайлагнах.
  • Төслийн үйл ажиллагааны тайланг боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
  • Хөгжлийн Шийдэл ТББ-ын бусад үйлчилгээ, үйл ажиллагаанд санаачлагатай оролцох

📌Тавигдах шаардлага:

  • Банк санхүү, Бизнесийн удирдлага, эсвэл холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • ЖДБ-ийн орчин, санхүүгийн орчин, компанийн засаглалын талаар мэдлэгтэй байх.
  • ЖДБ-ийн санхүүжилттэй холбогдох туршлагатай (банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байсан бол давуу тал болно);
  • Бизнесийн сургалт,зөвлөгөө өгч байсан туршлагатай;
  • Санхүүгийн байгууллагуудын зээлийн шаардлагын талаар ойлголттой;
  • Банк санхүү болон төслийн менежментийн ойлголттой;
  • Бүтээлч, нийтэч, санаачилгатай, хөрвөх чадвар сайтай;
  • Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай;
  • Аймаг орон нутаг, бүс нутгийн талаар ойлголттой;
  • Бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, хэрэгцээг олж илрүүлэх чадвартай;
  • Англи хэлний ярианы болон бичгийн тодорхой мэдлэгтэй;
  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Орон нутагт томилолтоор ажиллах;

Хөгжлийн Шийдэл ТББ нь шинэлэг, үр дүнтэй, шилдэг шийдлээр өрх гэрүүдийн амьдралын чанарыг сайжруулж, өсөлтөд чиглэсэн бизнесийн чадавхыг бий болгох, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих эрхэм зорилготойгоор нийгэмд үйлчилдэг Монголын Төрийн Бус Байгууллага юм.Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй Бизнесийн Тогтвортой Хөгжлийн Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST хөтөлбөр) нь 1) банк, санхүүгийн байгууллагуудаас бизнесийн зээл авахад тавигдах шаардлагыг хангах чадавхыг сайжруулах, 2) ЖДБ-ыг засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, 3) Төрийн болон төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, 4) ЖДБ-ын стратегийн хөгжилд чиглэсэн судалгаа хийх, 5) Цаашид хөгжих бололцоо бүхий бичил бизнесүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр таван жилийн хугацаатай Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Завхан, Ховд, Өвөрхангай, Хэнтий, Баянхонгор, Дорнод, Өмнөговь болон Хөвсгөл аймгуудад хэрэгжих юм.

Холбоо барих: 77222210, 94080218


mnMN