Буцах

Ховд аймагт Санхүү, Захиргааны ажилтан

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг болон бусад холбогдох мэргэжлээр их дээд сургууль төгссөн;
  • Санхүү,захиргааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Багаар ажиллах болон харилцааны соёлтой;
  • Нягт,нямбай,зохион байгуулалт сайтай;

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хангамжийн захиалгын хуудсыг хүлээн авах,нэгтгэх,санхүү,захиргааны хэлтэс рүү илгээх;
  • Үндсэн хөрөнгийн бүртгэлийн дагуу эд хөрөнгийн карт, тооллого хийх;
  • Байгууллагын худалдан авалтыг зохион байгуулах, үнийн санал бэлтгэх, танилцуулах, худалдан авалт хийх;
  • Түрээсийн машины ашиглалтын бүртгэлийг хянах;
  • Байгууллагуудаас ирэх нэхэмжлэхийг цуглуулах, нэгтгэх;
  • Санхүүжүүлэгч байгууллагуудын тайлангийн баримтын бүрдүүлэлт хийх
  • Байгууллагын оффисын байрны тог, ашиглалт, интернет, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаанд анхаарч ажиллах;
  • Нууцын баталгаа гаргасны дагуу байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт болон бусад асуудлын нууцлалыг хангаж ажиллах;
  • Ерөнхий Нягтлан Бодогч болон бусад удирдах ажилтнуудаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх;

Бүрдүүлэх материал

  • Товч намтар /CV/
  • Мэргэжлийн дипломын хуулбар

Нэмэлт мэдээлэл

Хөгжлийн Шийдэл ТББ нь шинэлэг, үр дүнтэй, шилдэг шийдлээр өрх гэрүүдийн амьдралын чанарыг сайжруулж, өсөлтөд чиглэсэн бизнесийн чадавхыг бий болгох, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих эрхэм зорилготойгоор нийгэмд үйлчилдэг Монголын Төрийн Бус Байгууллага юм.

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй Бизнесийн Тогтвортой Хөгжлийн Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST хөтөлбөр)  нь 1) банк, санхүүгийн байгууллагуудаас бизнесийн зээл авахад тавигдах шаардлагыг хангах чадавхыг сайжруулах, 2) ЖДБ-ыг засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, 3) Төрийн болон төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, 4) ЖДБ-ын стратегийн хөгжилд чиглэсэн судалгаа хийх, 5) Цаашид хөгжих бололцоо бүхий бичил бизнесүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр таван жилийн хугацаатай Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Завхан, Ховд, Өвөрхангай, Хэнтий, Баянхонгор, Дорнод, Өмнөговь болон Хөвсгөл аймгуудад хэрэгжих юм.

Та энэхүү ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байвал анкет  материалаа 2022 оны 5-р сарын 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Таны илгээсэн материал дээр үндэслэн, шаардлага ханган сонгогдсон ажил горилогчдоос мэргэжлийн шалгалт авч, тэнцсэн тохиолдолд ажлын ярилцлагад урина.


mnMN