Буцах

Project Officer – Төслийн ажилтан /Эрдэнэт хот/

Ажлын байр: Project officer /Төслийн ажилтан/

Хөдөлмөрийн гэрээний хугацаа: 6 сар (Үнэлгээний үндсэн дээр сунгана.)

“Эдийн Засгийн ногоон шилжилт” (СОГЭ) төсөл нь 4 жилийн хугацаанд Европын холбооны Switch Asia хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжих бөгөөд Хөгжлийн Шийдэл ТББ болон Пийпл Ин Нийд ОУТББ, Каритас Монгол, ТоС Холбоо нар хамтран хэрэгжүүлэх юм. Тус төсөл нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчдийн ногоон шошгын стандарт, журмыг боловсруулах, шошгожуулах, нөгөө талаас хэрэглэгч нарт ногоон бүтээгдэхүүн худалдан авах урамшууллын системийг бий болгох замаар ногоон эдийн засгийг дэмжих зорилготой.

Хөгжлийн Шийдэл ТББ: Монгол улсын төрийн бус байгууллага бөгөөд шинэлэг, үр дүнтэй, шилдэг шийдлээр өрх гэрийн амьдралын чанарыг сайжруулах, өсөлтөд чиглэсэн бизнесийн чадавхыг бий болгох, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага нь бизнесийн хөгжлийг дэмжсэн ОУ-ын донор байгууллагуудын санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Албан тушаал /ажлын байр/-ны зорилго

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд туслах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт, семинар зохион байгуулах.

 

Албан тушаалтан /ажлын байр/-ны үндсэн үүрэг

  1. Сургалт, зөвлөх үйлчилгээг зохион байгуулах, хүргэх;
  2. ЖДҮ эрхлэгчдэд бизнес төлөвлөгөө, төслийн санал боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх;
  3. Дотоод дүрэм журам, санхүүжүүлэгч байгууллагын шаардлага, дүрэм журамд нийцүүлэн Төслийн явцыг хянах баримт бичгийг хадгалах;
  4. Дотоод дүрэм журам, санхүүжүүлэгч байгууллагын шаардлага, дүрэм журамд нийцүүлэн Бүх баримт бичиг үнэн зөв бүрдүүлэх;
  5. Төслийн багтай хуваалцах тайланг боловсруулж, хянах;
  6. Жижиг, дунд үйлдвэрүүдэд тохирсон бизнесийн сургалтын хөтөлбөр боловсруулах;
  7. Шаардлагатай бол ЖДҮ болон оролцогч талуудыг чадавхжуулах үйл ажиллагаанд оролцуулах боломжоор хангах, зохион байгуулах;
  8. Санхүүгийн байгууллагууд болон бусад оролцогч талуудтай хамтын ажиллагаа бий болгож, үргэлжлүүлэн авч явах;
  9. Санхүүгийн багтай хамтран худалдан авах ажиллагааны явцыг цаг тухайд нь дэмжих;
  10. Эдийн засгийн засаглалыг сайжруулахын төлөө мониторинг, үнэлгээний системийг дэмжих;
  11. Улирлын явцын тайлан, жилийн тайланг боловсруулах чиглэлээр төслийн бусад оролцогч талуудтай хамтран ажиллах.

Үндсэн үүргийн хэмжээнд ажлын байран дээр гүйцэтгэх ажлууд

 

  1. Бүх журам, баримт бичиг нийцлэлийн дагуу хадгалагдаж байгааг хангах ;
  2. Шаардлагатай бол төслийн байршлуудаар явах;
  3. Төсөлтэй холбоотой төсөв боловсруулж, Санхүү, захиргааны хэлтэст тайлагнах;
  4. Түнш байгууллагуудтай үр дүнтэй түншлэлийг бий болгох;
  5. Шууд удирдлагын өгсөн даалгаврын дагуу холбогдох бусад ажлууд.

Албан тушаалын шаардлага

 

  1. Эрдэнэт хотод оршин суудаг байх
  2. Санхүү, Бизнесийн удирдлага, бусад холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн
  3. Доод тал нь 2-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  4. ЖДҮ-ийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  5. Бизнесийн сургалт, зөвлөгөө зэрэг чадавхжуулах үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай бол давуу тал болно.
  6. Харилцаа холбоо, бичгийн чадвар сайтай, идэвх санаачлагатай, багаар ажиллах чадвартай, хөтөлбөрийн байршлуудад шаардлагатай үед томилолтоор явах боломжтой.
  7. Англи хэлний дундаж түвшний мэдлэгтэй байх
  8. Microsoft office, интернет орчин ажиллах бүрэн чадвартай
  9. Багаар болон бие даан ажиллах, шинэ санаачлага гаргадаг, ногоон бизнес болон эко, байгаль орчины талаар мэдлэгтэй бол давуу тал болно.

Та энэхүү ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байвал өөрийн CV, горилогчын /Cover Letter/ захианы хамт 2025 оны 06-р сарын 23-ны 17:00 цагаас өмнө hr@dsmongolia.org цахим хаягаар ирүүлнэ үү. Таны ирүүлсэн материал дээр үндэслэн хангалттай гэж үзвэл сонгогдсон ажил горилогчдоос мэргэжлийн шалгалт авч, тэнцсэн тохиолдолд ажлын ярилцлагад урина. 

Ажлын байранд хандан ирүүлсэн материалуудыг буцаан олгохгүй, гуравдагч этгээдэд задруулахгүй болно.

 


mnMN