Буцах

Мониторинг, Үнэлгээний ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Байгууллагад хэрэгжиж буй төслүүдийн дүрэм, журам, баримт бичиг, логик хамрах хүрээ, мониторинг болон үнэлгээний батлагдсан төлөвлөгөөний дагуу төслүүдийн процессын явцыг хянан шалгаж, хяналтын үнэлгээ дээр үндэслэн санал зөвлөмж өгч төслүүдийн үйл ажиллагааны процессын хэвийн явцыг хангуулахад дэмжлэг үзүүлэх.

  • Байгууллагад хэрэгжиж буй болон шинээр эхлэх төслүүдийн мониторинг болон үнэлгээний төлөвлөгөө боловсруулах
  • Боловсруулсан төлөвлөгөөний дагуу төслийн процесст хяналт тавьж дотоод үйл ажиллагааны аливаа эрсдэлийг урьдчилан тооцож болзошгүй эрсдэлүүдээс хамгаалах
  • Хөтөлбөрийн хэрэгжилтийн мониторинг болон үнэлгээний үр дүнг тайлагнах.
  • Төсөл, хөтөлбөрийн бүрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон мониторинг болон үнэлгээний төлөвлөгөө боловсруулах;
  • Үйл ажиллагааны явцын статистик мэдээ, дата, баримтуудыг түүвэрлэн цуглуулж шалгах;
  • Байгууллагын хэмжээнд дата менежментийг дэмжиж ажиллах, хяналт тавих;
  • Хөгжлийн Шийдэл ТББ болон бусад донор байгууллагуудын үйл ажиллагааны дүрэм журмуудтай нягт танилцан тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хөтөлбөрийн үйл явцад гарч болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлж үр дүнд нөлөөлөх байдалд дүгнэлт гарган санал зөвлөмж бичиж хэрэгжүүлэх;
  • Донор байгууллагын зөвлөмжийн дагуу төсөл хөтөлбөрийн мониторинг, үнэлгээний системийг бий болгох, хэрэгжүүлэх, сайжруулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлангууд тэр дундаа төслийн үзүүлэлтүүд, дата эх үүсвэрийг цаг тухай бүрт нь бэлтгэх, жил, улирлын тайлангуудын төлөвлөгөө болон төлөвлөгөөний биелэлтийн тайланд оролцох;
  • Хөтөлбөрийн Мониторинг, төлөвлөгөөний төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хөтөлбөрийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянах мэдээллийн системийг бүрдүүлэх;
  • Хөтөлбөрийн удирдагч болон төслийн менежерүүдэд бусад холбогдох тайланг боловсруулахад туслалцаа үзүүлэх;
  • Хөтөлбөрийн мониторинг, үнэлгээний ажлуудад бусад хамтран ажиллагсдад туслалцаа дэмжлэг үзүүлэх;
  • Дата цуглуултын үйл ажиллагаа, дата мэдээллийн найдвартай, чанартай болон тогтвортой байдлыг шалгах замаар дата мэдээллийн удирдлагын процессүүдэд хяналт тавих;
  • Хөтөлбөрийн түвшинд хийгдэх үнэлгээний ажлууд үүнд хөтөлбөрийн үр нөлөөг тодорхойлох судалгааны хөгжүүлэлт, гадны Мониторинг, үнэлгээний нөөц ашиглах байдалд удирдан манлайлах;
  • Шаардлагатай тохиолдолд Мониторинг, үнэлгээний гадны туслалцаа шаардлагатай болсон тохиолдолд худалдан авалтын үйл ажиллагаанд зөвлөмж болон бусад байдлаар оролцох;
  • Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад гарч буй сургамжит кейсүүдийг дараа дараагийн шийдвэр гаргалтуудад ашиглах;
  • Дата цуглуултын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжиж буй аймгуудад очин газар дээрх хяналтыг хэрэгжүүлэх;
  • Хөтөлбөрийн судалгааны бүрэлдэхүүний хэрэгжүүлэлт, хяналтыг хариуцаж ажиллах;
  • Төслийн онцлог болон бусад шинж чанаруудтай уялдсан мониторинг, үнэлгээний төлөвлөгөөг боловсруулах;
  • Байгууллагын хэмжээнд дата менежментийг дэмжиж ажиллах, хяналт тавих;
  • Байгууллагын болон бусад донор байгууллагын бодлого журамтай сайтар танилцан, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Төслийн үйл явцад гарч болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлж үр дүнд нөлөөлөх байдалд дүгнэлт гарган санал зөвлөмж бичиж хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Нийгмийн ухаан, Эрсдэлийн Менежмент, Төслийн Менежментийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
  • Доод тал нь 2-3 жил эдийн засаг, бизнес зөвлөх чиглэлд ажиллаж байсан туршлагатай байх;
  • Харилцааны чадвар сайтай байх, дасан зохицох болон бие даан суралцах чадваруудтай байх;
  • Хяналт шалгалтын систем болон төслийн менежментийн ойлголттой;
  • Мэдээ дата-д судалгаа, анализ дүгнэлт хийх чадвартай байх;
  • Бичгэн болон ярианы Англи хэлний бүрэн мэдлэгтэй байх.

Нэмэлт мэдээлэл

Хөгжлийн Шийдэл ТББ нь шинэлэг, үр дүнтэй, шилдэг шийдлээр өрх гэрүүдийн амьдралын чанарыг сайжруулж, өсөлтөд чиглэсэн бизнесийн чадавхыг бий болгох, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих эрхэм зорилготойгоор нийгэмд үйлчилдэг Монголын Төрийн Бус Байгууллага юм. Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй Бизнесийн Тогтвортой Хөгжлийн Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST хөтөлбөр) нь 1) банк, санхүүгийн байгууллагуудаас бизнесийн зээл авахад тавигдах шаардлагыг хангах чадавхыг сайжруулах, 2) ЖДБ-ыг засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, 3) Төрийн болон төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, 4) ЖДБ-ын стратегийн хөгжилд чиглэсэн судалгаа хийх, 5) Цаашид хөгжих бололцоо бүхий бичил бизнесүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр таван жилийн хугацаатай Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Завхан, Ховд, Өвөрхангай, Хэнтий, Баянхонгор, Дорнод, Өмнөговь болон Хөвсгөл аймгуудад хэрэгжих юм.

Ажил горилогч нь 2022 оны 04 дугаар сарын 15-ны 17:00 цагийн дотор анкетаа ирүүлнэ үү.  Зөвхөн анкет нь тэнцсэн ажил горилогчдтой холбогдох болно. 


mnMN