ЖДБ-үүдэд зориулсан НББ-ийн гарын авлага боловсруулах ажлын үнийн санал авах урилга
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ЖДБ-үүдэд зориулсан НББ-ын гарын авлага боловсруулах ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна. Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org хаягаар 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Гүйцэтгэх ажил:
ЖДБ-үүдэд НББ,Татвар,Даатгалын талаар практик жишээн дээр суурилсан системтэй ойлголт өгөхүйц агуулгатай гарын авлага боловсруулан 2021 оны 09 сарын 20-ны дотор захиалагчид хүлээлгэн өгөх.
Гарын авлагын агуулгын хүрээ:
- НББ-ын үндсэн ойлголт,бүртгэл,тайлагнал;
- Холбогдох татварын тайлан, санхүүгийн тайлангийн уялдаа холбоо;
- Даатгалын тухай ойлголт;
Ирүүлэх материал:
1. Үнийн санал
2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд.
3. Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд.