Буцах

2021 оны форумыг шууд дамжуулах тайз засах

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд цахим форум зохион байгууллах гэж байгаа бөгөөд тус арга хэмжээг тайз, лед дэлгэц, лед дэлгэцтэй индэр, өсгөгч, микрофон түрээслэн хамтран ажиллах аж ахуйн нэгжийг холбогдох материал болон үнийн саналаа 2021 оны 8 сарын 23-ны өдрийн дотор marketing@dsmongolia.org хаягт ирүүлнэ үү?

Гүйцэтгэх ажил:

BEST хөтөлбөрийн хүрээнд хийгдэх форумын дараах ажлуудыг гүйцэтгэнэ.

  • Тайзны дизайныг гаргах, дизайны дагуу тайз засалтыг гүйцэтгэх;
  • Тайзтай холбоотой тоног төхөөрөмжийн (дэлгэц, өсгөгч, тайзны гэрэл, бусад) түрээсийн үйлчилгээ болон холбогдох бусад үйлчилгээг үзүүлэх

Ирүүлэх материал:

1. Үнийн санал /форум нь нийтдээ 3 цаг/

2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд.

3. Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд. Үнийн санал ирүүлэх материалын жагсаалтыг эндээс татаж авна уу?


mnMN