Буцах

Сургалтын агуулгыг видео контент болгох ажлын үнийн санал авах урилга

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ЖДБ эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалтын чиглэлээр зааж буй сургалтын агуулгаас видео контент боловсруулах ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна. Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org хаягаар 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

BEST хөтөлбөрөөс хөрөнгө оруулалтын чиглэлээр зааж буй сургалтын слайд, лекцийн агуулга, илэрхийлж буй санааг оновчтой байдлаар дижитал контент болгоно.

– Лекц, сургалт тус бүрийн агуулгыг илэрхийлсэн зохиол бичиж, түүний дагуу контент бүтээх. /Зохиолыг захиалагчтай ярилцаж эцэслэн тохиролцох/

– Зохиолын дагуу 2D хэмжээст зураг, дүрслэл бүтээх. /Шинээр зурах/

– Тухайн контент тайлбартай байх /Хоолой унших/

– Хөгжим дэвсэх /Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх/

– Нийт 15 цуврал хичээлтэй багц видео сургалт /1 видеоны хугацаа 1-5 минут /

– Дэлгэрэнгүй мэдээллийг татаж авах

Ирүүлэх материал:

1. Үнийн санал /нийт 15 видеоны/

2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд.

3. Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд.

Загварыг татаж авах


mnMN