Буцах
ЖДБ-ИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, АЛБАН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ БОЛОМЖУУД СУДАЛГААНЫ ЭМХЭТГЭЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛД САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

ЖДБ-ИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, АЛБАН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХ БОЛОМЖУУД СУДАЛГААНЫ ЭМХЭТГЭЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛД САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

ТАНИЛЦУУЛГА

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (АНУОУХА)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэдэг.

BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 

  • Зорилт 1. ЖДБ-ийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
  • Зорилт 2. ЖДБ-ийн компанийн засаглалыг сайжруулах;
  • Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын  ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
  • Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
  • Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ БА АЖЛЫН ХҮРЭЭ

BEST хөтөлбөрөөс ЖДБ-ийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлын судалгаанууд, Албан бус эдийн засгаас Албан эдийн засгийн шилжилт: Сорилт ба боломжууд судалгаануудын хүрээнд цуглуулсан дата, үр дүн, дүгнэлт, зөвлөмжид үндэслэн судалгааны нэгдсэн тайлан бүхий эмхэтгэл боловсруулах ажлын сонгон шалгаруулалт зарлаж байна. ЖДҮ сектор хөгжихөд тулгарч буй нэн тэргүүний асуудал болох хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулахад тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх боломж, зохистой хөдөлмөр эрхлэлт, албан эдийн засагт шилжих боломжууд, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт чиглэн судалгаануудын үр дүн, дүгнэлтийн уялдааг тоймчилон нэгдсэн дүгнэлт, зөвлөмж боловсруулах. Ингэснээр хөтөлбөрийн харилцагчид хөдөлмөр эрхлэлт, албан эдийн засагт шилжих боломжуудын талаар цогц ойлголтыг нэг судалгааны эмхэтгэлээс авах боломжтой болох юм.

ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Нийгэм-эдийн засаг, хөгжлийн эдийн засаг, ЖДҮ сектор, олон улсын төсөл хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилладаг 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (компани, ТББ г.м).
  • ЖДҮ секторын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, албан эдийн засагт шилжилт, хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байсан, судалгааны тойм боловсруулж байсан туршлагатай байх.
  • ЖДБ хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн эдийн засгийн чиглэлүүдээр судалгаа шинжилгээ, үнэлгээний ажлуудыг ОУБ-ууд, төсөл хөтөлбөрүүдэд хийж гүйцэтгэж байсан, зөвлөх үйлчилгээ, судалгаа, үнэлгээ хийх, тайлан боловсруулах өндөр ур чадвартай мэргэшсэн багийн гишүүдтэй байх.

Тус ажилтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж татаж авна уу.

Үнийн саналын маягтыг энд дарж татаж авна уу.

Санал ирүүлж буй байгууллага нь procurement@dsmongolia.org purevdulam@dsmongolia.org ЖДБ-ийн хөдөлмөр эрхлэлт, албан эдийн засагт шилжих боломжууд судалгааны эмхэтгэл” нэртэйгээр 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 14 цагаас өмнө ирүүлнэ үү.


mnMN