Буцах
Ерөнхий гэрээний танилцуулга бичлэг хийх ажилд санал ирүүлэхийг урьж байна

Ерөнхий гэрээний танилцуулга бичлэг хийх ажилд санал ирүүлэхийг урьж байна

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ‘Ерөнхий гэрээний танилцуулга бичлэг хийх’ ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org болон munkhtogtokh@dsmongolia.org хаягаар 2024 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 17.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Текникийн тодорхойлолт:

2024 оноос эхлэн улсын чанартай сургууль, цэцэрлэгийн хоол хүнсийг ерөнхий гэрээний дагуу нийлүүлэх боломжтой болсон. Зах зээлийн шинэ боломж гарч ирж байгаа боловч аж ахуйн нэгжүүд мэдээлэл маш муу байна. Ерөнхий гэрээ амжилттай хийх боломжийг олгохын тулд гэрээний бүрдэл хэсгүүдийг танилцуулах, мэдээлэл өгөх бичлэг боловсруулах шаардлагатай байна.  

  • Ижил төстэй туршлагатай байх
  • Бичлэг, видео хийх тоног төхөөрөмж бүрэн хангагдсан байх
  • Сонирхолтой зохиол гаргах туршлагатай, идэвхитэй байх,
  • Бичлэг үргэлжлэх хугацаа 7 минут дотор байх, энэ хугацаанд бичлэг хийх боломжтой байх
  • Бичлэг нь агуулга сайтай, анхаарал татах, содон өнгө төрх агуулсан байх

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

  1. Үнийн санал;
  2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;

mnMN