Хөгжлийн Шийдэл ТББ-аас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн Мониторинг, Үнэлгээний Ахлах Ажилтан шалгаруулж ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Төсөл, хөтөлбөрийн бүрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон мониторинг болон үнэлгээний төлөвлөгөө боловсруулах;
- BEST хөтөлбөрийн Мониторинг, төлөвлөгөөний төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хөтөлбөрийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянах мэдээллийн системийг бүрдүүлэх;
- Мониторинг, үнэлгээний үр дүн болон хөтөлбөрийн хэрэгжүүлэлтэд тайлан мэдээ бэлтгэх: USAID-ийн зөвлөмжийн дагуу төсөл хөтөлбөрийн мониторинг, үнэлгээний системийг бий болгох, хэрэгжүүлэх, сайжруулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үйл ажиллагаанд Мониторинг, үнэлгээний багийг удирдлага, чиг үүргээр хангах;
- Төслийн удирдагч болон төслийн менежерүүдэд бусад холбогдох тайланг боловсруулахад туслалцаа үзүүлэх;
- BEST хөтөлбөрийн судалгааны бүрэлдэхүүний хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдээс авах судалгааны асуумж боловсруулах, судалгааны ажлын хэрэгжүүлэлт, хяналтыг хариуцаж ажиллах;
- Төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлангууд тэр дундаа төслийн үзүүлэлтүүд, дата эх үүсвэрийг цаг тухай бүрт нь бэлтгэх, жил, улирлын тайлангуудын төлөвлөгөө болон төлөвлөгөөний биелэлтийн тайланд хяналт тавих;
- Хөтөлбөрийн мониторинг, үнэлгээний ажлуудад бусад хамтран ажиллагсдад туслалцаа дэмжлэг үзүүлэх;
- Дата цуглуулалтын үйл ажиллагаа, дата мэдээллийн найдвартай, чанартай болон тогтвортой байдлыг шалгах замаар дата мэдээллийн удирдлагын процессуудад хяналт тавих;
- Шаардлагатай тохиолдолд Мониторинг, үнэлгээний гадны туслалцаа шаардлагатай болсон тохиолдолд худалдан авалтын үйл ажиллагаанд зөвлөмж болон бусад байдлаар оролцох;
- Төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад гарч буй сургамжит кейсүүдийг дараа дараагийн шийдвэр гаргалтуудад ашиглаж, процессүүдийг сайжруулах;
- Дата цуглуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжиж буй аймгуудад очин газар дээрх хяналтыг хэрэгжүүлэх;
- Байгууллагын болон бусад донор байгууллагын бодлого журамтай сайтар танилцан, хэрэгжилтэд хяналт тавих;
- Төслийн үйл явцад гарч болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлж үр дүнд нөлөөлөх байдалд дүгнэлт гарган санал зөвлөмж бичиж хэрэгжүүлэх.
Тавигдах шаардлага:
- Бизнес Менежмент, Статистик, Эдийн Засаг болон бусад холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
- Төслийн удирдлага, Мониторинг үнэлгээ, Эрсдэлийн удирдлагын чиглэлээр болон байгууллагын удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих үйл ажиллагааг удирдсан эсхүл оролцож ажилласан 8-с доошгүй жилийн туршлагатай байх;
- Хувийн хэвшил тэр дундаа ЖДҮ хөгжилтэй холбоотой төслүүдийг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлсэн туршлагатай байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй;
- Цагийн менежмент болон харилцааны чадвар сайтай байх;
- Хяналт шалгалтын систем болон төслийн менежментийн ойлголттой байх;
- Мэдээ дата-д судалгаа, анализ дүгнэлт хийх, тайлагнах чадвартай байх
- Ажлын ачаалал даах чадвартай;
- Эерэг хандлагатай, бүтээлч, нийтэч, санаачилгатай;
- Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх.
Нэмэлт мэдээлэл:
Ажил горилогч нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны 17:00 цагийн дотор HR@dsmongolia.org хаягаар CV ирүүлнэ үү. Шаардлагатай бол 94080218 утсаар тодруулга авна уу. Зөвхөн анкет нь тэнцсэн ажил горилогчдыг ажлын ярилцлагад дуудна.