Back

Ongoing projects and programs

Youth Business Mongolia

Их Британы Вант Улсын Youth Business International санаачлага нь 2013 оноос эхлэн Монгол улсад өөрийн үйл ажиллагаа явуулахаар болсон.

  Youth Business International санаачлага нь залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих замаар тэднийг ажилтай, орлоготой иргэн болгож давхар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд манай улсад үйл ажиллагаа явуулахаар болсон нь хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг орны хувьд том боломж бүрдээд байна.

   Youth Business International санаачлага нь тухайн улсдаа бизнесийг дэмжих чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа туршлага бүхий байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд манай улсаас бичил болон жижиг дунд бизнесийн салбарт ажилласан туршлага бүхий “Хөгжлийн Шийдэл” ТББ –ыг энэхүү санаачлагыг монгол дахь хэрэгжүүлэгчээр сонгоод байна.

Youth Business International санаачлагын монгол улс дахь үйл ажиллагаа YBM буюу Youth Business Mongolia нэртэйгээр хэрэгжинэ.

YBM[Youth Business Mongolia] зорилго:

Залуусыг бизнес эрхлэхэд дэмжих

  • Ажлын байрыг нэмэгдүүлэх
  • Сайн дурын бизнес зөвлөхүүдийг бий болгох
  • Залууст чиглэсэн хөгжлийг бий болгох
  • Залуусын хүсэл мөрөөдөл, зорилгыг нийгэмд таниулах

YBM[Youth Business Mongolia] санаачлага Монгол улсад хэрэгжүүлснээр:

  • Залууст бизнес санаагаа хэрэгжүүлэх боломж бий болно.
  • Залууст чиглэсэн санаачлага, оролцоо нэмэгдэнэ.
  • Дэмжлэг хэрэгтэй байгаа бүлгийн залуу бизнес эрхлэгчдийг олон улсын шилдэг туршлага, мэдлэгээр дэмжинэ.
  • Эдийн засгийн боломжгүй залуучуудын бизнес санал, санаачлагыг дэмжин санхүүжүүлнэ.
  • Залуусын оролцоот эдийн засгийн хөгжлийг бий болно.
  • Сайн дурын бизнесийн зөвлөгчид бий болно
en_USEN