Back

Ongoing projects and programs

“Орон Нутгийн Хөдөө Аж Ахуйн Бизнесийг Дэмжих хөтөлбөр”

Хөгжлийн шийдэл ТББ нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу толгой ХХК-ийн хэрэгжүүлж буй Орон Нутгийн Хөдөө Аж Ахуйн Бизнесийг Дэмжих Хөтөлбөрт 2019 оноос эхлэн хоёр дахь жилдээ зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Тус хөтөлбөрийн зорилго нь Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр өрсөлдөх чадвар бүхий бие даасан аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх замаар Ханбогд сумын эдийн засгийг төрөлжүүлэн, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

“Орон Нутгийн Хөдөө Аж Ахуйн Бизнесийг Дэмжих хөтөлбөр”-ийн харилцагчдын стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, шинээр байгуулагдаж буй хоршоодын дүрэм, журам болон гомдол барагдуулах гэрээний дагуу хэрэгжих томоохон төслүүдийн засаглалын хувилбаруудыг боловсруулахад судалгаа, үнэлгээний  ажлуудыг гүйцэтгэсэн.

en_USEN