Back
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Хөгжлийн Шийдэл ТББ нь Гэр Хорооллын Иргэдийн Тэсвэрлэх Чадавхыг Бэхжүүлэх Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Бэлх голын үерийн хамгаалалтын сувгийн нэмэлт ажлуудыг гүйцэтгэх туршлагатай аж ахуйн нэгжүүдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Ажлын товч танилцуулга

  • 24 метр урт явган хүний гүүр барих
  • 80 см диаметртэй, 60 метр урт бетонон хоолой суурилуулах

Нийлүүлэгчид тавигдах үндсэн шаардлага

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх
  • Гүүр, төмөр хийц, дэд бүтцийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх
  • Үерийн хамгаалалтын суваг, хоолойн ажил хийж байсан туршлагатай байх
  • Шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжлийн ажиллах хүчинтэй байх
  • Ажлын төлөвлөгөө, календарчилсан хуваарь болон үнийн санал ирүүлэх

Үнийн санал болон холбогдох баримт бичгийг 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 17:00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.

Имэйл: procurement@dsmongolia.org

Холбоо барих

Л.Төгсбаяр
Үйл ажиллагаа, нөлөөллийн газрын захирал
Утас: 9908-2991
Имэйл: tugsbayar@dsmongolia.org


en_USEN