ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
Хөгжлийн Шийдэл ТББ нь Гэр Хорооллын Иргэдийн Тэсвэрлэх Чадавхыг Бэхжүүлэх Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд хэрэгжих “Толгойт голын далангийн мод тарих, зүлэг арчилгаа иргэдийн бүлгээр хийлгэх ногоон байгууламжийн ажил”-ыг гүйцэтгэх туршлагатай байгууллага, иргэдийн бүлгүүдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Ажлын товч танилцуулга
- Толгойт голын далангийн дагуу нийт 4,085 метр урт хэсэгт мод тарих
- Нийт 2,042 ширхэг мод суулгах
- Толгойт голын далангийн дагуу таригдсан мод, зүлгийг зуны турш усалж арчлах
- Ногоон байгууламжийн тогтвортой арчилгаа, хамгаалалтыг хангах
Нийлүүлэгчид тавигдах үндсэн шаардлага
- Иргэдийн бүлгээс байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллага байх
- Мод тарих, зүлэг арчлах чиглэлээр ажил гүйцэтгэсэн туршлагатай байх
- Агрономич зөвлөхтэй байх
- Усалгааны тоног төхөөрөмж, шаардлагатай техник хэрэгсэлтэй байх
- Ажлын төлөвлөгөө, туршлагын мэдээлэл болон үнийн санал ирүүлэх
Үнийн санал болон холбогдох баримт бичгийг 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 17:00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.
Имэйл: procurement@dsmongolia.org
Холбоо барих
Л.Төгсбаяр
Үйл ажиллагаа, нөлөөллийн газрын захирал
Утас: 9908-2991
Имэйл: tugsbayar@dsmongolia.org
