Back
GCIP-ийн олон улсын веб платформтой техникийн болон агуулгын холболт хийх

GCIP-ийн олон улсын веб платформтой техникийн болон агуулгын холболт хийх

GCIP Mongolia ERP Шинэчлэх Техникийн Даалгавар
Хэрэгцээ шаардлага

GCIP Mongolia төслийн Үйл ажиллагаа 3.1.3 b-ийн хүрээнд Хөгжлийн Шийдэл ТББ-ын BizGuide.mn дээр ажиллах үндэсний GCIP платформыг GCIP-ийн олон улсын веб платформтой техникийн болон агуулгын түвшинд холбож, дэлхийн GCIP веб хуудсанд “Mongolia” тусгай хэсгийг бий болгон тогтмол шинэчилж ажиллуулах шаардлагатай байна.

Энэхүү ажлын хүрээнд Монголын хэсэгт төслийн мэдээ, арга хэмжээ, кейс судалгаа, амжилтын түүх, гарын авлага, санхүүжилтийн боломж, мультимедиа контент, тайлан, бодлогын товч зэрэг материалыг англи, монгол хэл дээр тогтмол бэлтгэж, cross-posting болон контент солилцооны журмын дагуу сар бүр байршуулах, шинэчлэх, архивлах ажил хийгдэнэ.

Ингэснээр GCIP Mongolia төслийн үйл ажиллагаа олон улсын түвшинд илүү харагдах, Монголын стартапуудыг GCIP-ийн дэлхийн сүлжээ, мэдлэгийн эх үүсвэр, боломжуудтай холбох, мөн төслийн мэдлэгийн менежмент, харилцаа холбоо, тайлагналын чанарыг сайжруулах нөхцөл бүрдэнэ.

Inception Report-д энэхүү ажлын үндсэн үр дүнг GCIP Global дээр Монголын тусгай хуудас ажиллах, контент/өгөгдөл солилцооны протокол бүрдэх, Монголын платформыг дэлхийн GCIP нийгэмлэгтэй холбох, мөн жилд дор хаяж 12 удаагийн шинэчлэлт хийхээр тодорхойлсон байна.

Introduction

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь GCIP Mongolia төслийн хүрээнд Монголын үндэсний платформыг GCIP-ийн олон улсын цахим платформтой уялдуулан холбож, дэлхийн GCIP вэб хуудсанд Монгол Улсын тусгай хэсгийг үүсгэн, түүний агуулгыг тогтмол шинэчилж, хэвийн ажиллуулахад оршино.

Тус ажлын хүрээнд GCIP Mongolia төслийн үйл ажиллагаа, мэдээ мэдээлэл, арга хэмжээ, гарын авлага, мэдлэгийн бүтээгдэхүүн, кейс судалгаа, амжилтын түүх, зурагт болон мультимедиа контент, түншлэл болон санхүүжилтийн боломжтой холбоотой мэдээллийг англи болон монгол хэл дээр бэлтгэж, олон улсын платформын шаардлага, бүтэц, хэв маягт нийцүүлэн сар бүр тогтмол нийтлэх, шинэчлэх, архивлах ажлыг хэрэгжүүлнэ.

Мөн энэхүү үйлчилгээ нь Монгол Улсын cleantech innovation ecosystem-ийн талаарх мэдээллийг дэлхийн GCIP сүлжээнд тогтмол хүргэх, GCIP Mongolia төслийн олон улсын харагдац, мэдлэгийн менежмент, харилцаа холбоо, тайлагналын чанарыг сайжруулах, Монголын стартап, жижиг, дунд бизнес эрхлэгчид, инновац бүтээгчдийг GCIP-ийн дэлхийн платформ, боломж, нөөцтэй илүү үр дүнтэй холбох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.

Хийдэг ажлууд
Ажил үүргийн агуулга Шалгуур үзүүлэлт, хэмжүүр Хүлээгдэж буй үр дүн
GCIP Mongolia төслийн үндэсний платформ, GCIP-ийн олон улсын цахим платформ, дэлхийн GCIP вэб хуудасны бүтэц, шаардлага, агуулгын урсгал, техникийн болон редакцийн хэрэгцээг судалж, дүн шинжилгээ хийх Баримт бичгийн тойм, платформын бүтэц, агуулгын урсгалын зураглал, хэрэгцээний дүн шинжилгээ Монголын платформыг олон улсын платформтой холбох ажлын хамрах хүрээ, техникийн болон агуулгын үндсэн шаардлага тодорхой болсон байна
Монголын платформыг GCIP-ийн олон улсын цахим платформтой холбох техникийн болон агуулгын шийдлийн санал, ажлын аргачлал, шинэчлэлтийн загвар боловсруулах Техникийн шийдлийн санал, ажлын аргачлал, контент шинэчлэлтийн төлөвлөгөө Үндэсний болон олон улсын платформ хоорондын уялдаа, агуулга байршуулах болон шинэчлэх үндсэн аргачлал боловсруулсан байна
Дэлхийн GCIP вэб хуудсанд Монгол Улсын тусгай хэсгийн бүтэц, үндсэн мэдээлэл, танилцуулга, англи ба монгол хэл дээрх суурь контентыг боловсруулж бэлтгэх Хуудасны бүтэц, үндсэн контент, хэл найруулга, агуулгын багц GCIP Global дээр Монгол Улсын тусгай хэсэг үүсэж, ашиглалтад ороход бэлэн болсон байна
GCIP Mongolia төслийн мэдээ, арга хэмжээ, гарын авлага, мэдлэгийн бүтээгдэхүүн, кейс судалгаа, амжилтын түүх, зураг, видео зэрэг агуулгыг сар бүр тогтмол бэлтгэж, нийтлэхэд бэлэн болгох Сар бүрийн контент төлөвлөгөө, мэдээний эх, фото/видео, контентын багц Монголын тусгай хэсэгт сар бүр тогтмол шинэчлэлт хийгддэг, төслийн үйл ажиллагааны мэдээлэл тасралтгүй байршуулдаг болсон байна
GCIP-ийн брэндинг, хэлбэр, агуулгын стандарт, англи хэлний найруулга, редакц, дүрслэлийн шаардлагад нийцүүлэн контентыг эцэслэх, нийтлэх, архивлах Контентын чанарын хяналт, редакц, визуал болон нийтлэлийн заавар Байршиж буй мэдээлэл нь олон улсын хэрэглэгчдэд ойлгомжтой, нэгдсэн стандарттай, чанартай болсон байна
GCIP Mongolia төслийн арга хэмжээ, хурдасгуур, pre-acceleration, acceleration, knowledge products, түншлэлийн мэдээллийг олон улсын түвшинд тогтмол таниулах контент боловсруулах Мэдээ, нийтлэл, товч танилцуулга, highlight post, event summary GCIP Mongolia төслийн олон улсын харагдац, мэдээллийн хүртээмж, түншлэлийн боломж нэмэгдсэн байна
Платформын агуулгын шинэчлэл, нийтлэлийн тайлан, сар тутмын гүйцэтгэлийн товч тайлан боловсруулж захиалагч талд хүргүүлэх Сар бүрийн тайлан, байршуулсан контентын жагсаалт, шинэчлэлтийн бүртгэл Ажлын явц, байршуулсан мэдээлэл, шинэчлэлтийн үр дүнг тогтмол хянах боломж бүрдсэн байна
Нийлүүлэгчид тавигдах шаардлага
Нэр Тодорхойлолт
ААН байх Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэлтэй, хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд байна
И-баримт шивдэг байх НӨАТ төлөгчөөр бүртгэлтэй, эсхүл холбогдох санхүүгийн баримтыг и-баримтын системээр олгох боломжтой байна
Туршлага Вэб сайт, платформын агуулга боловсруулах, цахим контент бэлтгэх, веб хуудсын мэдээлэл шинэчлэх, англи-монгол хэл дээр редакц, орчуулга, мэдээ мэдээлэл, кейс судалгаа, танилцуулга, мультимедиа контент боловсруулах туршлагатай байна
Техникийн чадавх Вэб платформын бүтэц, агуулгын зохион байгуулалт, контент байршуулалт, шинэчлэлт, ангилал, холбоос, хэрэглэгчид ойлгомжтой мэдээллийн бүтэц боловсруулах мэдлэг, чадвартай байна
Хүний нөөц Контент хөгжүүлэлт, редакц, англи-монгол бичгийн боловсруулалт, веб агуулгын менежмент, харилцаа холбоо, мэдээллийн шинэчлэлтийн чиглэлээр ажиллах боломжтой мэргэжлийн багтай байна
Үнэлгээний шалгуур
Тодорхойлолт Хувь
Зөвлөх багийн үндсэн мэргэжилтнүүд нь мэдээллийн технологи, веб агуулгын менежмент, харилцаа холбоо, сэтгүүл зүй, контент хөгжүүлэлт, орчуулга, редакцын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх 15.00
Веб сайт, цахим платформ, контент менежмент, мэдээллийн шинэчлэлт, мэдээ нийтлэл, кейс судалгаа, мультимедиа агуулга боловсруулах чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай байх 20.00
Англи болон монгол хэл дээр албан, нийтлэхэд бэлэн түвшний агуулга боловсруулах, засварлах, хөрвүүлэх чадвартай байх 15.00
Веб платформ дээр агуулга ангилах, байрлуулах, шинэчлэх, бүтэцжүүлэх, хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар боловсруулах туршлагатай байх 15.00
Олон улсын төсөл, хөтөлбөр, хөгжлийн байгууллага, инноваци, стартап, ЖДҮ, цэвэр технологи, мэдлэгийн менежмент, харилцаа холбооны чиглэлийн агуулга дээр ажилласан туршлагатай байх 15.00
Сар тутмын контент төлөвлөгөө боловсруулах, мэдээ, шинэчлэл, амжилтын түүх, кейс судалгаа, зурагт болон мультимедиа агуулгыг тогтмол бэлтгэж, тайлагнах чадвартай байх 10.00
GCIP Mongolia төслийн үйл ажиллагааг олон улсын түвшинд ойлгомжтой, нэгдсэн стандартын дагуу таниулахуйц контент боловсруулах, редакцлах, чанарын хяналт хийх чадавхтай байх 10.00
Нийт 100.00
НИЙЛҮҮЛЭГЧЭЭС ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ
  1. Үнийн санал (Санал ирүүлж буй байгууллага нь ажлын даалгаврын цар хүрээнд үндэслэн үнийн саналаа ирүүлнэ.)
  2. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн гишүүдийн танилцуулга, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд/
    • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга /Өмнө ижил төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэсэн туршлагуудыг харуулсан байх/
    • Багийн гишүүдийн дэлгэрэнгүй CV /багийн ахлагч, багийн гишүүдийг ялгах, туршлагыг тодорхой тусгасан байх, үүргийг тодорхойлсон байх/
  3. Гүйцэтгэх ажилтай холбоотой дараах зүйлсийг тусгасан ажлын санал ирүүлсэн байх
    • Ажлыг гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө
    • Системийг хөгжүүлэх тухай арга хэрэгсэл болон ашиглах технологийг тодорхойлсон байх

Та дээрх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org хаягуудад техникийн болон үнийн саналаа 2026 оны 05 сарын 12-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү.


en_USEN