Back

Food industry

Үйлдвэрлэлийнхээ ашиг алдагдал, орлого зарлагаа тооцож сурсан

Ууганбаяр нь Булган аймагт төрсөн бөгөөд Хөгжмийн сургууль төгссөн. Гэвч тэр сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй. Харин Солонгост 6 сарын гэрээтэйгээр ажиллаж байгаад ирсэн байна.

  Ирснээсээ хойш ажил хийхээр хайсан боловч ажил олдохгүй байсан учир хувиараа бизнес эрхлэхээр шийджээ. Ингээд тэр хуучин ажиллаж байсан цехийг худалдаж авахаар болж, зээлд хамрагдахын тулд ГЭР Санаачлага төсөлд хандан, төслийн тооцооллоо хийлгэсэн байна. Ингээд Хас банкнаас зээл аван талхан цехээ худалдан авчээ. Үйл ажиллагаагаа эхлэх болтол, сайн талх нарийн боовчин хэрэгтэй байсан учир ГЭР Санаачлага төсөлд дахин хандаж, төслөөс туршлагатай нэг хүнийг санал болгон ажлын байранд зуучилж өгсөн байна.

  Ууганбаярт үйлдвэрлэлийнхээ ашиг алдагдал, орлого зарлагаа тооцож байхын тулд санхүүгийн мэдлэг шаардагдах болж, мөн л төсөлд дахин хандсан ба бүртгэл хөтлөлтийн дэвтэр худалдан авч, сургалтанд нь ч мөн суусан байна. Мөн ажилчидтайгаа байгуулах Хөдөлмөрийн гэрээний мэдээлэл авч энэ бүхнийгээ бизнестээ ашиглан хэрэгжүүлэх болжээ. Одоо тус цех нь хаяг, логотой болж, Булган сумын бүх дэлгүүрүүдэд, зарим сумдад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.
Түүнээс гадна сургуулийн дотуур байр, цэцэрлэгүүдэд талх нарийн боов байнга нийлүүлдэг. 2008 оны 11-р сард болсон “Булган Хангай-2008“ үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож, бүтээгдэхүүн нь “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.
Эхний ээлжинд тэдний цех зөвхөн талх үйлдвэрлэдэг байсан бол одоо үзэмтэй талх, гэрийн талх, хэвийн боов үйлдвэрлэж байна. Ийнхүү “Баяжигч“ талх нарийн боовны цех нь хүрээгээ тэлж, ГЭР Санаачлага төслийн холболтын үйлчилгээнд хамрагдах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

    Client feedback:
“Төслийн үйлчилгээнүүд нь хүнд хүрсэн, бизнес эрхлэгч бидэнтэй ойр байдаг учраас байнга үйлчлүүлэх дуртай. Монголд бичил, жижиг бизнесүүдийг дэмжих бодит ажил хэрэг явуулдаг хамгийн идэвхтэй байгууллага бол тус төсөл юм. Цаашид төсөлтэй улам идэвх санаачлагатайгаар хамтран ажиллах хүсэлтэй байна”.

en_USEN