Back

Ongoing projects and programs

“ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ” SOGE ТӨСӨЛ

Европын Холбооны Switch Asia хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, нөөцийн хэмнэлттэй тойрог эдийн засагт шилжих, улмаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор Пийпл ин Нийд ОУТББ, Каритас Чех Репаблик ОУТББ, ТоС холбоо болон Хөгжлийн Шийдэл ТББ хамтран Улаанбаатар хот, Эрдэнэт, Сэлэнгэ аймгуудад Эдийн Засгийн Ногоон шилжилт төслийг хэрэгжүүлж байна. 

Үндсэн үйл ажиллагаа:

Төслийн хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуйн хүнс, ус ундаа үйлдвэрлэлийн салбарын бичил, жижиг, дунд үйлдвэрлэгч, борлуулагчдыг дадал, зан төлөвөө өөрчлөхөд шаардлагатай мэдээлэл, аргачлалаар хангах, улмаар зах зээлд суурилсан эко шошгыг нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй болох, улмаар “Тойрог эдийн засаг”-т шилжихэд нь дэмжлэг үзүүлнэ.

Үр дүн:

Төслийн үр дүнд бичил, жижиг, дунд үйлдвэрлэл болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид баримтлах эко шошгын нэгдсэн стандарт боловсруулж, эко шошгожуулалтын онлайн платформыг шинээр бий болгох, улмаар эко шошгожуулах үйл явцыг санхүүгийн дижитал хэрэгслүүдтэй холбох ба одоогоор энэ талын судалгааны ажлуудыг хийгээд байна.

en_USEN