Буцах

МАРКЕТИНГ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛТАН

Хөгжлийн Шийдэл Төрийн бус байгууллага нь 2008 оноос хойш Монгол Улсад бичил, жижиг, дунд бизнесийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ногоон шилжилт, орон нутгийн эдийн засгийн хөгжил, эмэгтэйчүүд болон зорилтот бүлгийн эдийн засгийн оролцоог дэмжих чиглэлээр үндэсний болон олон улсын түншлэлд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна.

Байгууллагынхаа харилцаа холбоо, олон нийтэд хүрэх чадавхыг бэхжүүлэх, төсөл, хөтөлбөр, үйлчилгээний үр дүнг зорилтот бүлэг, түншүүд, олон нийтэд мэргэжлийн түвшинд хүргэх зорилгоор Маркетинг, Олон нийттэй харилцах ажилтан-ыг сонгон шалгаруулж авна.

Ажлын байрны үндсэн зорилго

Байгууллагын болон төсөл, хөтөлбөрүүдийн маркетинг, олон нийттэй харилцах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, байгууллагын брэнд, харагдах байдал, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, олон нийт, түнш байгууллага болон зорилтот бүлгүүдтэй үр дүнтэй харилцаа холбоо бий болгоход оршино.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Байгууллагын болон төсөл, хөтөлбөрүүдийн маркетинг, харилцаа холбооны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
  • Маркетингийн судалгаа, хэрэгцээний үнэлгээ, төсөв, төлөвлөгөө боловсруулж танилцуулах;
  • Батлагдсан төлөвлөгөөний дагуу өдөр тутмын маркетинг, олон нийттэй харилцах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  • Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөртэй холбоотой мэдээ, мэдээлэл, хэвлэлийн мэдээ, нийтлэл, танилцуулга, сошиал контент, бусад зар сурталчилгааны материалыг бэлтгэх;
  • Олон нийтийн арга хэмжээ, хэвлэлийн хурал, уулзалт, форум, кампанит ажлуудыг зохион байгуулахад оролцох;
  • Байгууллагын цахим хуудас, сошиал сувгуудын агуулгын төлөвлөлт, мэдээллийн шинэчлэлийг хариуцах;
  • Хэвлэл мэдээлэл, агентлаг, сурталчилгааны суваг болон бусад холбогдох байгууллагуудтай мэргэжлийн түвшинд хамтран ажиллах;
  • Байгууллагын брэндийн нэгдмэл байдал, визуал болон агуулгын стандартыг хангаж ажиллах;
  • Шаардлагатай тохиолдолд орон нутагт томилолтоор ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

  • Маркетинг, олон нийттэй харилцах, сэтгүүл зүй, бизнесийн удирдлага, эдийн засаг, харилцаа холбоо эсхүл бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Ажлын туршлага

  • Доод тал нь 2 жилийн маркетинг, олон нийттэй харилцах, контент боловсруулах, арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр ажилласан туршлагатай байх;
  • Байгууллагын сурталчилгаа, мэдээлэл түгээлт, контент хөгжүүлэлт, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай байх;
  • Төсөл, хөтөлбөрийн хүрээнд харилцаа холбооны ажил хийж байсан бол давуу тал болно;
  • Орон нутаг, бүс нутгийн онцлог, зорилтот бүлгийн хэрэгцээний талаар ойлголттой бол давуу тал болно.

Ур чадвар

  • Монгол хэлний зөв бичих дүрэм, хэл найруулгын өндөр чадвартай байх;
  • Мэдээ, нийтлэл, танилцуулга, сошиал контент болон бусад бичвэр боловсруулах чадвартай байх;
  • Харилцааны өндөр ур чадвартай, нийтэч, бүтээлч, санаачилгатай байх;
  • Төлөвлөх, зохион байгуулах, олон ажлыг зэрэг уялдуулах чадвартай байх;
  • Фото, видео, график агуулгатай ажиллах суурь чадвартай бол давуу тал болно;
  • Англи хэлний ярианы болон бичгийн зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Ажлын ачаалал даах, бие даан болон багаар ажиллах чадвартай байх.

Хувь хүний хандлага

  • Эерэг хандлагатай, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй байх;
  • Шинэлэг, бүтээлч сэтгэлгээтэй байх;
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх;
  • Байгууллагын үнэт зүйл, нэр хүндийг дээдэлдэг байх.

Ажлын нөхцөл

  • Энэхүү ажлын байр нь хугацаатай хөдөлмөрийн гэрээний нөхцөлтэй байна.
  • Шаардлагатай тохиолдолд орон нутагт томилолтоор ажиллана.

Бүрдүүлэх материал

  • Анкет эсвэл CV
  • Өргөдөл / Cover letter
  • 2–3 ажлын тодорхойлолт эсвэл өмнөх ажил олгогчийн тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа бол материалаа 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө contact@dsmongolia.org цахим хаягаар ирүүлнэ үү.

Ирүүлсэн материалд үндэслэн шаардлага хангасан ажил горилогчдоос мэргэжлийн шалгалт авч, тэнцсэн тохиолдолд ажлын ярилцлагад урина.

Нэмэлт мэдээлэл

Байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.dsmongolia.org цахим хаягаас авна уу.

Жич: Ажлын байранд ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.


mnMN