USAID-н BEST хөтөлбөр нь “Монгол Улсын Жижиг, Дунд Бизнесийн Өрсөлдөх Чадварын Судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцуулах уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Уулзалтад төрийн байгууллага, банк, банк бус санхүүгийн байгууллагууд, ЖДБ эрхлэгч нар, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. Энэхүү арга хэмжээг IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран салбарын гол оролцогч талуудад судалгааны үр дүнг танилцуулах зорилгоор зохион байгуулсан бөгөөд судалгааны үр дүнгээр бага үнэлгээтэй гарсан үзүүлэлтүүд дээр талууд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хийх ажлууд дээр санал бодлоо солилцлоо.
Тус судалгаагаар ОУХТ-ийн ЖДБ-ийн өрсөлдөх чадварын матрицан аргыг ашиглан бизнесийн өрсөлдөх чадварыг гурван тулгуур хүчин зүйл болох өрсөлдөх чадвар, холбогдох чадвар, өөрчлөгдөх чадварын хувьд тодорхойлж, эдгээрт эдийн засгийн гурван түвшин болох компанийн чадавх (микро), бизнесийн экосистем (мисо), макро орчин (макро) хэрхэн нөлөөлж буйг авч үзэн МУ-ын ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг үнэллээ. Энэхүү судалгаа нь ЖДБ-ийн өрсөлдөх чадвар, түүний орчин нөхцөлийг цогцоор нь судалсан анхны ажил гэдгээрээ онцлог юм.
Хөгжлийн Шийдэл ТББ-ын зүгээс ЖДБ-ийн өрсөлдөх чадварын судалгааг тодорхой хугацааны давтамжтайгаар панел судалгаа болгон судлах, МУ-ын ЖДБ-ийн хөгжил дэвшилд судалгаа, шинжилгээний үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байна.
Та бүхэн судалгааны дэлгэрэнгүй тайланг энэ холбоос-оор орж танилцана уу.