Буцах
Өнөөдөр аялал жуулчлалын салбарын эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, ногоон бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагаа эхэллээ.

Өнөөдөр аялал жуулчлалын салбарын эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, ногоон бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагаа эхэллээ.

Өнөөдөр Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр IRIM судалгааны хүрээлэн, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Хөгжлийн Шийдэл ТББ нарын хамтран хэрэгжүүлэх “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, НОГООН БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ” хөтөлбөрийг эхлүүллээ.

Энэхүү арга хэмжээ нь Улаанбаатар, Хөвсгөл, Архангай аймагт аялал жуулчлал хүнс, сав баглаа боодлын салбарын нийт 350 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг оролцуулан нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

Нээлтийн ажиллагааны дараа Доктор Т.Сүмжидмаа эхний сургалтыг Тойрог эдийн засгийн тухай ойлголт, Ногоон бизнес загварт шилжих нь сэдвээр зохион байгууллаа. Мөн Хөвсгөл Архангай аймгуудад Хөгжлийн Шийдэл ТББ-ийн бизнесийн зөвлөхүүд мөн зэрэг уг сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү төсөл нь тойрог эдийн засаг, ногоон технологийн талаарх мэдлэг, чадавхыг бэхжүүлэх замаар жендэрийн тэгш байдлыг дэмжих үндсэн зорилготой.

Төсөл үндсэн гурван үе шаттайгаар хэрэгжиж байна. НЭГДҮГЭЭРТ тойрог эдийн засгийг дэмжсэн бодлогын орчин, хууль эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийх, тойрог эдийн засгийг нэвтрүүлэх боломж, хүндрэл бэрхшээлийн талаар цогц үнэлгээ хийж, тайлан боловсруулах мөн COVID-19-ын хямрал хүндээр нөлөөлсөн зорилтот салбарын эмэгтэй бизнес эрхлэгчдээс судалгаа (хэрэгцээ тодорхойлох судалгаа, суурь судалгаа) авах, ХОЁРДУГААРТ судалгааны үр дүнд үндэслэн зорилтот салбарын БЖДБЭ-ийн тойрог эдийн засгийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, ГУРАВДУГААРТ чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн үр дүнд суурилан үндэсний болон олон улсын түвшинд бий болсон үр дүнгийн талаарх мэдээлэл, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулах, бодлогын түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

 

Төслийн хүрээнд аялал жуулчлал хүнс, сав баглаа боодлын салбарын 350 эмэгтэй бизнес эрхлэгч нарт хог хаягдлын менежмент, эрчим хүч ба усны хэмнэлт, байгальд ээлтэй бизнесийн загвар гэх мэт чиглэлээр чадавх бэхжүүлэх сургалт, менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд 15 шилдэг ногоон бизнесүүдийг шалгаруулж 10,000 долларын буцалтгүй санхүүжилт олгох хөтөлбөрийг мөн хэрэгжүүлэх юм.

Аялал жуулчлалын салбарын эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, ногоон бизнесийг хөгжүүлэх” хөтөлбөр нь тойрог эдийн засаг, ногоон технологийн талаарх мэдлэг, чадавхыг бэхжүүлэх замаар жендэрийн тэгш байдлыг дэмжихэд чухал алхам болж байна.

#CircularEconomy #GreenBusiness #EmpoweringWomen #SustainableDevelopment #Mongolia


mnMN