Буцах
“Global Street Design Guide” номыг Монгол хэлнээ орчуулах

“Global Street Design Guide” номыг Монгол хэлнээ орчуулах

 

ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ҮЕРИЙГ ТЭСВЭРЛЭХ,

ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ

 

АЖЛЫН УДИРДАМЖ

“Global Street Design Guide” номыг Монгол хэлнээ орчуулах

  1. Ажлын нэр

“Global Street Design Guide” олон улсын гарын авлагыг Монгол хэлнээ орчуулах үйлчилгээ

  1. Товч мэдээлэл

Дасан Зохицох Сангийн санхүүжилттэй НҮБ ХАБИТАТ болон Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй Гэр Хорооллын Үерийг Тэсвэрлэх, Чадавхыг Нэмэгдүүлэх төслийн зүгээс Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хот төлөвлөлтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулахад чухал хувь нэмэр оруулах зорилгоор Байгаль Орчин, Уур Амьсгал Өөрчлөлтийн Яам-ны хүсэлтийн дагуу “Global Street Design Guide” олон улсын гарын авлагыг Монгол хэлнээ орчуулан цахим болон хэвлэмэл хэлбэрээр бэлтгэн төрийн байгууллагууд, их, дээд сургуулиуд, зураг төслийн байгууллагууд, инженерүүд, судлаачид болон олон нийтэд түгээхээр ажиллаж байна.

Global Street Design Guide нь дэлхийн хотуудын гудамж, зам талбайг зөвхөн автомашины хөдөлгөөнд бус хүн төвтэй, аюулгүй, хүртээмжтэй, тогтвортой байдлаар төлөвлөх олон улсын шилдэг туршлагыг нэгтгэсэн үндсэн гарын авлага юм. Энэхүү гарын авлагыг Global Designing Cities Initiative (GDCI) болон National Association of City Transportation Officials (NACTO) хамтран боловсруулж, 2016 онд хэвлүүлсэн бөгөөд дэлхийн 70 гаруй хот, 40 гаруй улсын туршлага, олон улсын мэргэжилтнүүдийн оролцоонд үндэслэн боловсруулсан.

Энэхүү гарын авлагын зорилго нь хотын гудамжийг зөвхөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд бус иргэдийн аюулгүй байдал, нийтийн орон зай, нийтийн тээвэр, явган болон дугуйн хөдөлгөөн, байгаль орчин, эдийн засаг, хүртээмжийг зэрэг харгалзан төлөвлөх шинэ зарчим, аргачлалыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

  1. Хэрэгцээ шаардлага

Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот нь уур амьсгалын өөрчлөлт, үер усны эрсдэл, авто замын ачаалал, агаарын бохирдол, явган хүний аюулгүй байдал зэрэг олон асуудалтай тулгарч байна.

Энэхүү гарын авлагыг Монгол хэлээр орчуулснаар:

  • Хот төлөвлөлт, авто зам, нийтийн эзэмшлийн талбайн зураг төслийн чанар сайжрах;
  • Хүн төвтэй, хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хот төлөвлөлтийн аргачлал нутагших;
  • Явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, хүүхдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх;
  • Ногоон дэд бүтэц, ус зайлуулах шийдэл, байгальд ээлтэй гудамжны төлөвлөлтийн талаарх олон улсын туршлагыг нэвтрүүлэх;
  • Төрийн байгууллага, зураг төслийн байгууллага, их дээд сургууль, мэргэжлийн инженерүүдийн ашиглах үндсэн лавлах материал бий болох ач холбогдолтой.

Энэхүү гарын авлага нь гудамжийг зөвхөн автомашины хөдөлгөөн бус хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хүртээмжийг дэмжих нийтийн орон зай гэж үзэх шинэ хандлагыг санал болгодог.

 

  1. Ажил гүйцэтгэх байгууллагад тавигдах шаардлага болон бусад мэдээлэл

4.1 Зорилго

Global Street Design Guide номыг Монгол хэлнээ мэргэжлийн түвшинд орчуулж, зураг, хүснэгт, схем, тайлбаруудын байрлалыг алдагдуулахгүйгээр хэвлэлийн эх хийхэд бүрэн бэлэн болгох .

4.2 Ажлын хамрах хүрээ

Гүйцэтгэгч нь дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.

  1. Номыг бүрэн Монгол хэлнээ орчуулах.
  2. Хот төлөвлөлт, авто зам, архитектур, инженерийн нэр томьёог Монгол Улсад хэрэглэгддэг албан ёсны нэр томьёотой нийцүүлэх.
  3. Зураг, хүснэгт, диаграммын тайлбаруудыг бүрэн орчуулах.
  4. Эх бичвэрийг мэргэжлийн редактороор хянуулах.
  5. Хэл найруулгын алдаа засварлах.
  6. Зураг, хүснэгт, текстийн байрлалыг анхны эхтэй ижил түвшинд хадгалсан хэвлэлийн эх бэлтгэхэд ойлгомжтой байдлаар бэлтгэх.
  7. PDF болон эх файлыг хүлээлгэн өгөх.

4.3 Хугацаа

2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн дуусгана.

4.4 Хүлээлгэн өгөх материал

  • Монгол хэл дээрх бүрэн орчуулга
  • Хянан тохиолдуулсан эцсийн файл
  • Хэвлэлийн PDF
  • Edit хийх боломжтой эх файл
  • Ашигласан нэр томьёоны тайлбар толь

4.5 Гүйцэтгэгчид тавигдах шаардлага

Гүйцэтгэгч байгууллага дараах шаардлагыг хангасан байна.

4.5.1 Байгууллагын шаардлага:

  • Монгол Улсад албан ёсоор бүртгэлтэй хуулийн этгээд байх.
  • Орчуулгын үйлчилгээ эрхэлдэг байх.
  • Сүүлийн 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.
  • Ижил төрлийн томоохон төсөл, ном, гарын авлага орчуулсан туршлагатай байх.

4.5.2 Орчуулагчид тавигдах шаардлага

Багт дараах мэргэжилтнүүдийг оролцуулна.

  • Ахлах орчуулагч
  • Мэргэжлийн редактор

Ахлах орчуулагч нь:

  • Англи-Монгол мэргэжлийн орчуулгын чиглэлээр 5-аас доошгүй үйл ажилласан туршлагатай байх;

4.6 Үнийн саналд хавсаргах материал

Оролцогч дараах материалыг нэг  PDF файл болгон нэгтгэн ирүүлнэ.

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Компанийн танилцуулга
  3. Сүүлийн 3 жилийн туршлагын жагсаалт
  4. Ахлах орчуулагчийн CV
  5. Редакторын CV
  6. Ажлын календарь төлөвлөгөө
  7. Үнийн санал

Та дээрх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org хаягаар саналаа 2026 оны 07 сарын 29-ны өдрийн 14:50 цагаас өмнө ирүүлнэ үү.


mnMN