Буцах
GCIP MONGOLIA ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ВИДЕО КОНТЕНТ БҮТЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

GCIP MONGOLIA ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ВИДЕО КОНТЕНТ БҮТЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

GCIP MONGOLIA ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ВИДЕО КОНТЕНТ БҮТЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

1. Ерөнхий мэдээлэл

Үзүүлэлт Мэдээлэл
Ажлын нэр GCIP Mongolia төслийн танилцуулга видео контент бүтээх үйлчилгээ
Захиалагч Хөгжлийн Шийдэл ТББ
Гүйцэтгэх ажил Хөдөлгөөнт дүрст танилцуулга видео болон төслийн үйл ажиллагааны нэгтгэсэн видео бүтээх

2. Үндэслэл

GCIP Mongolia төсөл нь Монгол Улсад цэвэр технологи, инновацад суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны бизнес болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, ногоон ажлын байр бий болгох, цэвэр технологийн экосистемийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл юм.

Төслийн хүрээнд цэвэр технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийг сургалт, менторшип, хурдасгуур хөтөлбөр, бизнесийн зөвлөх үйлчилгээ, санхүүжилт болон хөрөнгө оруулалтын холболт, экосистемийн хамтын ажиллагаа, мэдлэг түгээх үйл ажиллагаагаар дэмжин ажиллаж байна.

Төслийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зорилтот бүлэг, оролцогч талууд болон хүлээгдэж буй үр дүнг олон нийт, бизнес эрхлэгчид, түнш байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд, төрийн болон хөгжлийн байгууллагуудад ойлгомжтой, товч, мэргэжлийн байдлаар хүргэх шаардлагатай байна.

Иймд GCIP Mongolia төслийн талаарх мэдээллийг түгээх зориулалттай гурван төрлийн видео контентыг мэргэжлийн түвшинд бүтээх медиа үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулна.

3. Үйлчилгээний зорилго

Энэхүү үйлчилгээний зорилго нь GCIP Mongolia төслийн зорилго, хэрэгжилтийн аргачлал, үндсэн үйл ажиллагаа, зорилтот бүлэг, оролцогч талууд, хүлээгдэж буй үр дүн болон Монголын цэвэр технологийн экосистемд үзүүлэх ач холбогдлыг олон нийтэд ойлгомжтой, товч, сонирхолтой байдлаар хүргэх гурван төрлийн видео контент бүтээхэд оршино.

Бүтээгдэхүүнийг төслийн сургалт, уулзалт, форум, үзэсгэлэн, түншлэлийн арга хэмжээ, цахим хуудас, нийгмийн сүлжээ, танилцуулга, тайлан болон бусад мэдээлэл, харилцаа холбооны үйл ажиллагаанд ашиглана.

4. Ажлын хамрах хүрээ

Үйлчилгээ үзүүлэгч нь GCIP Mongolia төслийн багтай хамтран дараах ажлыг гүйцэтгэнэ:

  1. Захиалагчаас өгсөн төслийн мэдээлэл, танилцуулга, брэндийн заавар, зураг болон видео материалыг судлах;
  2. Видео тус бүрийн бүтээлч санаа, ерөнхий бүтэц, зохиол болон storyboard боловсруулах;
  3. Захиалагчийн саналын дагуу зохиол, текст болон storyboard-ийг засварлаж батлуулах;
  4. Төслийн танилцуулга видеоны хөдөлгөөнт дүрс, инфографик, текст болон дүрслэлийг боловсруулах;
  5. Захиалагчаас өгсөн төслийн үйл ажиллагааны зураг, видео материалыг ангилан сонгож, уялдаа холбоотойгоор эвлүүлэх;
  6. Монгол хэлээр мэргэжлийн дуу оруулалт хийх;
  7. Дуу, хөгжим, хадмал, өнгө болон дүрсний боловсруулалт хийх;
  8. Видео тус бүрийг landscape болон reels хэмжээгээр боловсруулах;
  9. Захиалагчийн саналын дагуу шаардлагатай засвар өөрчлөлтийг хийх;
  10. Эцсийн болон засварлах боломжтой эх файлуудыг захиалагчид хүлээлгэн өгөх.

5. Хүлээлгэн өгөх бүтээгдэхүүн

5.1. GCIP Mongolia төслийн хөдөлгөөнт дүрст танилцуулга видео

Төслийн ерөнхий мэдээллийг animation, motion graphics, инфографик, дүрс, icon, текст болон мэргэжлийн дуу оруулалтаар танилцуулсан видео байна.

Видеонд дараах үндсэн мэдээллийг тусгана:

  • GCIP Mongolia төслийн зорилго;
  • Цэвэр технологи, инновацыг дэмжих хэрэгцээ;
  • Төслийн зорилтот бүлэг;
  • Сургалт, менторшип болон хурдасгуур хөтөлбөр;
  • Бизнесийн болон санхүүжилтийн дэмжлэг;
  • Төслийн оролцогч болон түнш талууд;
  • Хүлээгдэж буй үр дүн;
  • Монгол Улсын ногоон хөгжил, ногоон ажлын байр болон цэвэр технологийн экосистемд оруулах хувь нэмэр.

Техникийн шаардлага:

  • Үргэлжлэх хугацаа: 2–3 минут;
  • Хэл: Монгол хэл;
  • Мэргэжлийн дуу оруулалттай;
  • Монгол болон англи хадмалтай;
  • 2D animation, motion graphics болон инфографик ашигласан;
  • 16:9 landscape болон 9:16 reels хэмжээтэй;
  • Full HD буюу түүнээс дээш нягтралтай.

5.2. Төслийн үйл ажиллагааны нэгтгэсэн видео

GCIP Mongolia төслийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулсан сургалт, менторшип, уулзалт, арга хэмжээ, хурдасгуур хөтөлбөр болон бусад үйл ажиллагааны бэлэн зураг, видео материалыг нэгтгэн эвлүүлсэн видео байна.

Үйлчилгээ үзүүлэгч нь захиалагчаас өгсөн материалуудаас чанартай, ач холбогдолтой дүрсийг сонгож, төслийн хэрэгжилтийн явцыг ойлгомжтой дарааллаар харуулна.

Техникийн шаардлага:

  • Үргэлжлэх хугацаа: 2–3 минут;
  • Захиалагчийн өгсөн зураг, видео материалыг ашиглах;
  • Шинээр хүний зураг авалт болон ярилцлага хийхгүй;
  • Үйл ажиллагааны нэр, огноо болон шаардлагатай тайлбар тексттэй;
  • Монгол хэлний дуу оруулалт эсхүл дэлгэцийн тайлбар тексттэй;
  • Монгол болон англи хадмалтай;
  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй хөгжимтэй;
  • 16:9 landscape болон 9:16 reels хэмжээтэй;
  • Full HD буюу түүнээс дээш нягтралтай.

6. Нэмэлтээр хүлээлгэн өгөх материал

Үйлчилгээ үзүүлэгч дараах материалыг хамтад нь хүлээлгэн өгнө:

  • Видео тус бүрийн батлагдсан зохиол;
  • Storyboard буюу дүрслэлийн төлөвлөгөө;
  • Монгол хэлний дуу оруулалтын текст;
  • Монгол болон англи хадмалын файл;
  • Landscape болон reels хэмжээний эцсийн видео;
  • Хадмалгүй цэвэр хувилбар;
  • Видео засварлах боломжтой эх файл;
  • Видео тус бүрийн нүүр зураг;
  • Ашигласан хөгжим, зураг, дүрс болон бусад материалын лицензийн мэдээлэл.

7. Үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага

Шалгуур Тавигдах шаардлага Нотлох баримт
Хуулийн этгээд байх Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэлтэй, хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж буй байгууллага байна. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
И-баримт олгох боломжтой байх НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн эсхүл цахим төлбөрийн баримт олгох боломжтой байна. НӨАТ төлөгчийн гэрчилгээ эсхүл холбогдох нотлох баримт
Медиа үйлдвэрлэлийн туршлагатай байх Видео үйлдвэрлэл, хөдөлгөөнт дүрс, байгууллага болон төсөл хөтөлбөрийн танилцуулга видео бүтээх чиглэлээр хоёроос доошгүй жилийн туршлагатай байна. Байгууллагын танилцуулга, өмнөх ажлын жагсаалт
Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх Animation, motion graphics эсхүл үйл ажиллагааны нэгтгэсэн видео бүтээсэн туршлагатай байна. Өмнөх ажлын холбоос, portfolio
Мэргэжлийн багтай байх Төслийн менежер, контент зохиолч, motion graphic designer, видео эвлүүлэгч, дууны мэргэжилтэн болон дуу оруулагчтай байна. Багийн мэдээлэл, CV
Хөдөлгөөнт дүрс боловсруулах чадавхтай байх 2D animation, motion graphics, infographic animation, text болон icon animation хийх чадвартай байна. Өмнөх ажлын жишээ
Эвлүүлэг боловсруулах чадавхтай байх Янз бүрийн хугацаа, чанар, хэмжээтэй бэлэн зураг, видео материалыг ангилан сонгож, уялдаа холбоотой видео болгон боловсруулах чадвартай байна. Өмнөх ажлын жишээ
Дуу, хөгжим, хадмал боловсруулах боломжтой байх Мэргэжлийн дуу оруулалт, дууны боловсруулалт, Монгол болон англи хадмал, лицензтэй хөгжим ашиглах боломжтой байна. Техникийн санал
Брэндийн шаардлага мөрдөх UNIDO, GEF, GCIP Mongolia болон захиалагчийн лого, өнгө төрх, брэндийн шаардлагыг мөрдөнө. Баталгаажуулсан мэдэгдэл

8. Брэнд болон зохиогчийн эрх

Үйлчилгээ үзүүлэгч нь UNIDO, GEF, GCIP Mongolia болон захиалагчийн брэндийн шаардлагыг мөрдөж, лого, өнгө, фонт болон байгууллагын нэрийг зөв ашиглана.

Видео контентод ашиглах хөгжим, зураг, дүрс, фонт болон бусад материал нь зохиогчийн эрхийн зөрчилгүй байна.

Гэрээний хүрээнд бүтээсэн видео, зохиол, хөдөлгөөнт дүрс, эвлүүлэг, дуу, хадмал болон эх файлын ашиглах эрх захиалагчид шилжинэ.

Үйлчилгээ үзүүлэгч нь захиалагчийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бүтээгдэхүүн болон төслийн материалыг нийтлэх, өөрийн сурталчилгаанд ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

9. Засвар өөрчлөлт

Үйлчилгээ үзүүлэгч нь:

  • Зохиол болон storyboard-д захиалагчийн саналыг тусгах;
  • Видео тус бүрийн эхний хувилбарт захиалагчийн нэгтгэсэн саналын дагуу хоёроос доошгүй удаагийн засвар хийх;
  • Нэр, огноо, тоо баримт, хадмал, лого, дуу болон техникийн алдааг нэмэлт төлбөргүйгээр засварлах;
  • Захиалагчийн эцсийн баталгаажуулалтын дараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх үүрэгтэй.

10. Саналын бүрдэл

Оролцогч байгууллага дараах материалыг ирүүлнэ:

  1. Үнийн санал хүргүүлэх албан бичиг;
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Байгууллагын товч танилцуулга;
  4. Ажил гүйцэтгэх аргачлал;
  5. Хоёр видеоны бүтээлч шийдлийн товч санал;
  6. Ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэх хугацаа;
  7. Ажиллах багийн мэдээлэл;
  8. Ижил төстэй ажлын жагсаалт;
  9. Animation болон видео эвлүүлгийн өмнөх ажлын холбоос;
  10. Засвар хийх нөхцөл;
  11. Техникийн болон санхүүгийн санал.

Үнийн саналд зохиол, storyboard, animation, motion graphics, видео эвлүүлэг, дуу оруулалт, хөгжим, хадмал, landscape болон reels хувилбар, засвар өөрчлөлт, татвар болон бусад бүх зардлыг багтаасан байна.

11. Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу дараах байдлаар олгоно:

  • Гэрээ байгуулж, гурван видеоны зохиол болон storyboard батлагдсаны дараа 30 хувь;
  • Гурван видеоны эхний хувилбарыг хүлээлгэн өгсний дараа 40 хувь;
  • Бүх засварыг хийж, эцсийн видео болон эх файлуудыг бүрэн хүлээлгэн өгсний дараа 30 хувь.

12. Санал ирүүлэх заавар

Сонирхсон, шаардлага хангасан байгууллага техникийн болон санхүүгийн саналаа зар мэдээнд заасан хугацаанд цахим шуудангаар ирүүлнэ.

Цахим шуудангийн гарчиг:

“GCIP Mongolia төслийн видео контент бүтээх үйлчилгээ – [Байгууллагын нэр]”

Санал ирүүлэх эцсийн хугацаа: 2026.08.10

Санал хүлээн авах цахим шуудан: enkhtuvshin@dsmongolia.org

Лавлах утас: 99841267


mnMN