Буцах
BEST ХӨТӨЛБӨРИЙН THE BEST ВИДЕО ВЛОГИЙГ ХИЙХ ХУДАЛДАН АВАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

BEST ХӨТӨЛБӨРИЙН THE BEST ВИДЕО ВЛОГИЙГ ХИЙХ ХУДАЛДАН АВАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Зорилго:

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн The Best влог видеог хийх /Зохиол гаргах, Зураг авалт, эвлүүлгийн ажил хийх/  

Гүйцэтгэх ажил үйлчилгээний тодорхойлолт:

Тухайн гүйцэтгэх ажлууд нь богино хэмжээний буюу 10 минут хүртэл мэргэжлийн зохиол найруулга бүхий видео бичлэгүүдийг цувралаар мэргэжлийн өндөр түвшинд, бүтээлч байдлаар хийж гүйцэтгэх ажил юм.

The BEST видео влогийг хийх

Тус видео влогийн ерөнхий агуулга нь тухайн харилцагчийн бизнесийн түүх, амжилт ололт, туршлагыг бусадтай хуваалцах замаар өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах бөгөөд зөвлөх үйлчилгээний үр нөлөөг харуулсан байна.

  • BEST хөтөлбөрийн өмнөх хийгдсэн видеонуудтай танилцаж уг влогийн өмнөх хувилбарын шинэчилсэн, илүү бүтээлч байдлаар зохиол, story board гаргах
  • Тухайн бизнес, компани, хувь хүний талаар болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар бүтээлчээр гаргаж олон нийтэд бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах  талаас нь мэргэжлийн өндөр түвшинд зохиол гаргах, найруулах, зураг авалт хийх ажил юм.
  • Тухайн хийгдэж буй бичлэгт хөтөлбөрийн үйл ажиллагаа болон тухайн бизнесийн талаарх агуулгатай, тухайн талбарыг бүрэн агуулсан, төсөл хөтөлбөрийн оролцоог, дэмжлэгийг бүрэн харуулсан байх,
  • Тухайн хийгдэж буй бичлэг нь дуу, дүрсний чанарын өндөр түвшинд хийгдэх
  • Бичлэгт оролцож байгаа дүртэй ярилцлага хийх асуултууд, хариултыг оновчтой хийх, гол цэгүүдийг оновчтой тодорхойлж харуулах,
  • Компьютер график дүрслэлийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх,
  • Мэргэжлийн камер, дуу, дүрсний эвлүүлэг бүхий төхөөрөмж ашиглан хийх,
  • Тухайн контент тайлбартай байх /Хоолой унших/
  • Хөгжим дэвсэх /Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх/

Тавигдах шаардлага

  1. ОУ, томоохон байгууллагуудын амжилтын түүх, бусад богино хэмжээний видео контент хийж байсан туршлагатай байх;
  2. Мэргэжлийн видео контент найруулга хийх хүний нөөцтэй байх,
  3. Мэргэжлийн зураг авалт хийх, олон өнцгийн бичлэг хийж байсан туршлагатай байх,
  4. Богино хэмжээний видео контентын зохиол бичиж байсан туршлагатай байх,
  5. Олон улсын байгууллага болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй ажиллаж байсан бол давуу тал болно,
  6. Мэргэжлийн видео контентын бичлэг, дуу бичих тоног төхөөрөмжтэй байх,
  7. И-баримт гаргаж өгөх боломжтой

Ирүүлэх материал

  1.  ААН танилцуулга, туршлага
  2. Байгууллагын гэрчилгээ,
  3. Уг ажил дээр ажиллах хүний нөөцийн CV,
  4. Тавигдах шаардлагууд болон хийж гүйцэтгэх ажлыг хийж чадна гэсэн ажлын төлөвлөгөө, жагсаалт бүхий албан бичиг. Сонгон шалгаруулахад туслах зорилгоор өмнө нь хийж гүйцэтгэсэн жишээ болохуйц видео линк илгээх.
  5.  Үнийн санал

Та материалыг монгол хэлээр бүрдүүлэн procurement@dsmongolia.org, myagmarjav@dsmongolia.org хаягаар 2022 оны 10 дугаар сарын 20 -ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

95204334 дугаараас болон procurement@dsmongolia.org хаягаар авна уу.


mnMN