Буцах
BEST ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МЕНТОРИНГИЙН СИСТЕМИЙН UX/UI ДИЗАЙН ГАРГАХ ХУДАЛДАН АВАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

BEST ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МЕНТОРИНГИЙН СИСТЕМИЙН UX/UI ДИЗАЙН ГАРГАХ ХУДАЛДАН АВАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Зорилго:

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн Менторингийн системийн UX/UI дизайныг захиалагчийн хүсэлтийн дагуу бэлтгэн гаргах.

Гүйцэтгэх ажил үйлчилгээний тодорхойлолт:

Захиалагчийн хүсэлтийн дагуу Менторингийн системийн UX/UI дизайныг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  1. UX/UI дизайн гаргах  ажлыг 2 дээш жилийн хугацаанд хийж гүйцэтгэж  байсан туршлагатай байх;
  2. График дизайны чигэлээр мэргэжлийн сургууль төгссөн хүний нөөцтэй байх
  3. И-баримт гаргаж өгөх боломжтой

Ирүүлэх материал

  1. ААН танилцуулга, туршлага
  2. Байгууллагын гэрчилгээ,
  3. Уг ажил дээр ажиллах хүний нөөцийн CV,
  4. Тавигдах шаардлагууд болон хийж гүйцэтгэх ажлыг хийж чадна гэсэн ажлын төлөвлөгөө, жагсаалт бүхий албан бичиг. Сонгон шалгаруулахад туслах зорилгоор өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын жишээ илгээх.
  5.  Үнийн санал

Та материалыг монгол хэлээр бүрдүүлэн procurement@dsmongolia.org, serod@dsmongolia.org хаягаар 2022 оны 10 дугаар сарын 17 -ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

94102444 дугаараас болон procurement@dsmongolia.org хаягаар авна уу.


mnMN