Буцах
‘BEST хөтөлбөрийн харилцагч ЖДБ-үүд болон хөтөлбөрийн үйл ажиллагааг сурталчлах’ цуврал видео контент хийх ажлын үнийн санал авах урилга

‘BEST хөтөлбөрийн харилцагч ЖДБ-үүд болон хөтөлбөрийн үйл ажиллагааг сурталчлах’ цуврал видео контент хийх ажлын үнийн санал авах урилга

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ‘BEST хөтөлбөрийн харилцагч ЖДБ-үүд болон хөтөлбөрийн үйл ажиллагааг сурталчлах’ цуврал видео контент хийх ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org хаягаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

BEST хөтөлбөрийн үйл ажиллагааг бодит кейс дээр буюу түнш байгууллагуудын хамтын ажиллагаа болон хөтөлбөрийн чадавхжуулах үйлчилгээнд хамрагдсан ЖДБ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг сурталчилсан бүтээлч хийцтэй видео контент хийнэ. Уг бүтээл нь цуврал байдлаар хийгдэхээр зохиомжтой байж болно.

Захиалгат ажлын хамрах хүрээ:

  • BEST хөтөлбөрийн үйл ажиллагааны тухай;
  • Харилцагч ЖДБ-ийн бизнесийн үйл ажиллагааны тухай;
  • BEST хөтөлбөртэй хамтарч ажиллаж буй хамтрагч байгууллагуудын хамтын ажиллагааны тухай;

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

1. Үнийн санал;

2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;

3. Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;

Загварыг татаж авах


mnMN