Буцах
Төрийн бус байгууллагуудад зориулсан нөлөөллийн ажилд ашиглах боломжтой хуулийн хэрэглээ гарын авлага боловсруулах ажлын үнийн санал авах урилга

Төрийн бус байгууллагуудад зориулсан нөлөөллийн ажилд ашиглах боломжтой хуулийн хэрэглээ гарын авлага боловсруулах ажлын үнийн санал авах урилга

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “Төрийн бус байгууллагуудад зориулсан нөлөөллийн ажилд ашиглах боломжтой хуулийн хэрэглээ гарын авлага” боловсруулах ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, mungunbagana@dsmongolia.org хаягаар 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 20.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

Монгол улсын нутаг дэвсгэрт хэрэгждэг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглах боломжтой хууль, тогтоомж, журам, холбогдох бусад шийдвэрүүдийн онцлох зүйл заалтуудыг эмхэтгэж, эдгээр хууль, эрх зүйн актуудын хэрэглээнд зориулсан зөвлөмжийг бодит жишээ, баримтаар баяжуулсан агуулга бүхий гарын авлага боловсруулан 2022 оны 11 сарын 18-ний дотор захиалагч талд хүлээлгэн өгөх.

Гарын авлагын агуулгын хүрээ:

  • Төрийн бус байгууллагын тухай, нөлөөллийн ажлын тухай товч ойлголт
  • Нөлөөллийн ажилд ашиглагдах боломжтой хууль, тогтоомж, холбогдох бусад төрийн шийдвэрүүдийг эмхэтгэл
  • Дээрх хууль, тогтоомж, журмууд болон бусад хууль зүйн актуудын үр дүнтэй ашиглахад чиглүүлсэн бодит жишээгээр баяжуулсан зөвлөмж /тухайн хуулийн хэрэглээтэй холбоотой гардаг маргаан, зөрчил, боломжуудыг харуулсан байвал тохиромжтой./

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

1. Үнийн санал; энд дарж татаж авна уу.

2. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн гишүүдийн танилцуулга, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд/

3. Гүйцэтгэх ажлыг хэрхэн хийх талаар ажлын удирдамж


mnMN