Буцах
ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хүрээнд ашиглаж буй “POWER BI болон POWER APP” системийг хөгжүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Гүйцэтгэх ажил:

-Өгөгдлийн аюулгүй байдлын үүднээс нөөц хувилбаруудыг тогтмол заасан хугацаагаар нөөцлөх боломжтой болгох

– ХАА-н салбартай холбоотой талбарууд нэмэх, арын бодолтууд дээр томьёог нэмэх

– Power BI дээр талбар нэмэх, харагдацыг өөрчлөх, бодолтуудыг өөрчлөх, үндсэн баазыг датабааз сан руу хөрвүүлэх

 – Power APP дээр талбар нэмэх, харагдацыг өөрчлөх, бодолтуудыг өөрчлөх, үндсэн баазыг дата бааз сан руу хөрвүүлэх

-1212.mn дата мэдээллийг POWER BI хөрвүүлэн авах боломжтой талбар бэлдэх

Үйлчилгээ авах байгууллагад тавигдах шаардлага:

  • POWER BI системээр мэргэшсэн, ажлын туршлагатай байх
  • Нэвтрүүлэлтийн дараах нэмэлт хөгжүүлэлтийг хийх боломжтой байх

Нийлүүлэгч талаас ирүүлэх материал:

  • Байгууллагын гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын танилцуулга
  • Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга
  • Үнийн санал

Материал хүлээн авах

Тавигдах шаардлагыг хангаж буй албан байгууллага дээрх материалуудыг Монгол хэл дээр бэлтгэж 2023 оны 1-р сарын 13-ны 17 цагаас өмнө procurement@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү. Материалаа ирүүлэхдээ цахим хаягийн гарчиг хэсэгт “Power BI болон Power app хөгжүүлэх” гэж бичиж ирүүлнэ. Тодруулах утас: 94037997


mnMN