Буцах
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох ЖДҮГ-ын “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулалтын үнэлгээний аргачлалд дүн шинжилгээ хийх” ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, mungunbagana@dsmongolia.org хаягаар 2023 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн 17.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй ажлын саналтай танилцах.

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

  1. Үнийн санал;
    • Хавсралтад байгаа загварыг ашигласан байх( Энд дарж татаж авна уу)
    • Үнийн саналд НӨАТ шингэсэн эсэхийг тодорхой бичсэн байх
  2. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн гишүүдийн танилцуулга, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд/
    • Байгууллагын гэрчилгээний хуулбар
    • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга
    • Багийн гишүүдийн дэлгэрэнгүй CV /багийн ахлагч, багийн гишүүдийг ялгах/
    • Өмнө ижил төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэсэн туршлагууд
  3. Гүйцэтгэх ажилтай холбоотой дараах зүйлсийг тусгасан ажлын санал ирүүлсэн байх
    • Ажлыг ямар хугацаанд гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө
    • Хөндлөнгийн үнэлгээний хэрэгцээ шаардлагыг тусгасан байх
    • Судалгааны түүвэр сонгох, чанарын мэдээлэл цуглуулах аргачлалыг тодорхойлсон байх
    • Хөндлөнгийн үнэлгээний үр дүнг түгээх, танилцуулах төлөвлөгөөг тусгасан байх


mnMN