Буцах
УЛААНБААТАР ХОТООС ОРОН НУТАГТ ТЭЖЭЭЛ ТЭЭВЭРЛЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН  СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

УЛААНБААТАР ХОТООС ОРОН НУТАГТ ТЭЖЭЭЛ ТЭЭВЭРЛЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН  СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

Зорилго:

Улаанбаатар хотын гурил, тэжээлийн үйлдвэрээс тэжээл ачиж орон нутагт хүргэх

Хүргэх байршил:

Өмнөговь аймгийн  Ханбогд, Манлай,  Бая-Овоо сумд

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Хуулийн этгээд байх /гэрчилгээ/
  • Тухайн сумдад нэгдсэн байдлаар 1-2 өдөр байж ачааг буулгаж өгөх.
  • Байгууллагад бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн жагсаалт, машин тус бүрийн даацын хэмжээ  /Эзний нэр дээр байж болно/
  • Тэжээлийг үйлдвэрээс тоолж ачиж, нэг бүрчлэн бүртгэл хөтлөн хүлээлгэн өгөх
  • Тухайн сум бүрд 1 тн тутмыг хэдэн төгрөгөөр хүргэх үнийн санал

Жич: Буулгах ажлыг машин дээрээс нь өөр  тээврийн хэрэгсэлд 1-2 хоногт багтаан жолооч эсвэл туслах жолооч буулгаж өгнө.

Хугацаа: Үнийн саналыг 2023 оны 10 дүгээр сарын 02-ны 17:00 цаг хүртэл procurement@dsmongolia.orgenkhamgalan@dsmongolia.org хаягаар хүлээн авна.

Мэдээлэл авах утас: 99905995, 88095951


mnMN