Буцах
“Засаглалын гарын авлагуудын агуулгаас Reel хэлбэрийн богино видео бэлтгэж ЖДБ эрхлэгчдэд түгээх, гарын авлагуудыг сурталчлах” ажлыг гүйцэтгэх санал хүлээн авах урилга

“Засаглалын гарын авлагуудын агуулгаас Reel хэлбэрийн богино видео бэлтгэж ЖДБ эрхлэгчдэд түгээх, гарын авлагуудыг сурталчлах” ажлыг гүйцэтгэх санал хүлээн авах урилга

Зорилго:

Засаглалын гарын авлагуудын гол санааг Reel хэлбэрийн видео болон текст пост гэсэн хоёр төрлийн social content хэлбэрт хөрвүүлэн түгээх

Хэрэгцээ, шаардлага:

ЖДБ засаглалын чиглэлээр гаргасан гарын авлагын агуулгыг цаг зав муутай хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн формат руу хөрвүүлэх хэрэгцээ шаардлага их байна.

Үүний тулд Explaining video хэлбэрээр 1 минут товч видеогоор компанийн засаглалтай холбоотой санаануудыг ЖДБ эрхлэгчдэд тайлбарлах боломжтой.

Өнгөрсөн хугацаанд ЖДБ засаглалын зөвлөгөөнд хамрагдсан харилцагчдадаа зориулж групп үүсгэж пост хэлбэрээр ЖДБ засаглалыг сайжруулахтай холбоотой зөвлөмжүүдийг хүргэж ирсэн.

Эдгээр постуудыг видео болгож хөрвүүлбэл илүү хэрэглээтэй болохоор байна. Учир нь зарим хүмүүс текст мэдээллээс илүү аудио тайлбартай, зурагтай мэдээллийг илүү тусгаж авч байна. https://www.facebook.com/groups/bestgovernance/posts/933191474460184/

Жишээлбэл энэ холбоосоор ороход харагдах постын текстийг нь мэргэжлийн хүнээр уншуулж, наана нь энд байгаа зураг нь буюу ийм утгатай дүрс явна. Дэвсгэр хөгжим явна. Ингээд 1 минутын хугацаанд ЖДБ засаглалын хэрэгцээ шаардлага, санаануудыг ЖДБ эрхлэгчдэд тайлбарлана.

Гүйцэтгэгч байгууллагаар дараах ажлуудыг хийлгэнэ.

1. Зураг болон бичлэгээр агуулгыг тодруулсан текст пост бэлтгэх. 40 ш

 2. Уг 40 ш постыг видео REEL болгож хувиргах. /1. Текстийг мэргэжлийн хоолойгоор уншуулна. 2. Агуулгыг тодруулсан, оюуны өмчийн зөрчилгүй зураг буюу бичлэг дэлгэцэд гаргана. 3. Дэлгэцэд уншиж буй текстийг гүйлгэнэ. 4. Агуулгад нийцсэн оюуны өмчийн зөрчилгүй ая тоглуулна./

3. Файлуудыг чанартай эх файлаар нь болон нийтлэхэд бэлэн хоёр хэлбэрээр хүлээлгэж өгнө.

4. Захиалагчийн саналыг тусгах, засварлах хугацаа, үүрэгтэй байна.

Гүйцэтгэх ажил үйлчилгээний тодорхойлолт:

  Бүрдүүлэх, баталгаажуулах баримтууд
Сэтгүүлч, BEST хөтөлбөрийн гарын авлагуудаас нэг ойлголтыг ЖДБ эрхлэгчдэд сонирхолтой байдлаар тайлбарлах сэтгүүлчтэй байна. Багийн сэтгүүлч гишүүн

Бизнесийн чиглэлийн агуулгыг сайн ойлгож, сайн боловсруулдаг, туршлагатай сэтгүүлчтэй байх. Засаглалын гарын авлагаас жишээ болгон боловсруулсан текстийг ирүүлэх.

Жишээ гарын авлага: Энд дарж харна уу.

Видео эвлүүлэгч, BEST хөтөлбөрийн гарын авлагуудаас ЖДБ эрхлэгчдэд сонирхолтой байдлаар тайлбарласан видеог агуулгад нийсэн зураг буюу видео дүрсээр баяжуулж чадах эвлүүлэгчтэй байх. Эвлүүлэгч Видео дүрсийг чанартай боловсруулдаг эвлүүлэгчийн CV
Мэргэжлийн хоолой уншигчтай байх, BEST хөтөлбөрийн гарын авлагуудаас бэлтгэсэн ЖДБ эрхлэгчдэд сонирхолтой байдлаар тайлбарласан постын текстийг унших хоолой уншигчтай байх. Мэргэжлийн диктор буюу хоолой унших хүн Текстийг чанартай уншиж аудио болгож чадах хүнтэй байх. CV
Татвар төлөгч байх, Татвар төлөгч хуулийн этгээдээр бүртгүүлсэн байх Татвар төлөгчийн гэрчилгээ
ААН-ийн үйл ажиллагааны чиглэл, Медиа чиглэлээр, Видео болон текст, аудио агуулга боловсруулахтай холбоотой үйл ажиллагааны чиглэлтэй байх Байгууллагын гэрчилгээ
Ажлын туршлага, Видео ажил гүйцэтгэсэн 3 жилийн туршлагатай Гүйцэтгэсэн ажлын жишээ, линкээр ирүүлнэ.
Редактор болон найруулагч, текстийн үг үсгийн, найруулга зүйн засвар болон видеоны ерөнхий зохиомжийн хяналт хийх хүн, Редактор, найруулагч Багт редактор болон найруулагч байх. CV
ЖДБ засаглалын гарын авлагуудаас 1 ойлголтыг ЖДБ эрхлэгчдэд тайлбарласан, 1 минутад багтааж унших боломжтой 40 ширхэг пост бэлтгэнэ. Гүйцэтгэх аргачлал, тайлбар
Постын агуулгыг мэргэжлийн хүнээр уншуулж, видеоны турш текстүүдийг дэлгэцэнд гүйлгэнэ. Гүйцэтгэх аргачлал, тайлбар
Ажлын үе шат бүр дээр захиалагчийн саналыг тусгах хугацаа, үүрэг тооцсон ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй. Гүйцэтгэх аргачлал, тайлбар
Нийт 40 пост болон, түүнийг уншиж бэлтгэсэн 1 минутын урттай 40 видеоны ажлыг 3 сарын хугацаанд багтааж гүйцэтгэх боломжтойг харуулсан ажил гүйцэтгэх график. Гүйцэтгэх аргачлал, тайлбар
Нэг постыг видео болгон хувиргахдаа постын агуулгыг тодруулсан, оюуны өмчийн зөрчилгүй зураг буюу видео дүрслэл болон аяар баяжуулна. Нэг минутын видеоны турш 5-аас доошгүй зураг, диаграмм эсвэл тасралтгүй хөдөлгөөнт дүрсээр ярьж буй агуулгыг тодруулж өгнө. Гүйцэтгэх аргачлал, тайлбар

Үнийн санал:

НӨАТ-гүй дүнгээр ирүүлнэ.

Жич: Ажлын саналыг 2023-09–26-ны өдрийн 13.00 цагаас өмнө procurement@dsmongolia.org хаягаар ирүүлнэ.

Асууж тодруулах зүйл байвал amarmend@dsmongolia.org хаягаар холбогдож болно.


mnMN