Төрийн бус байгууллага, жижиг дунд бизнес, гарааны бизнесүүд хамрагдах боломжтой дотоод, гадаадын тэтгэлэг, грант хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл цуглуулах ажлын урилга
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “Төрийн бус байгууллага, жижиг дунд бизнес, гарааны бизнесүүд хамрагдах боломжтой дотоод, гадаадын байгууллагуудаас олгогддог тэтгэлэг, грант хөтөлбөрийн талаарх мэдээлэл цуглуулах” ажил үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, mungunbagana@dsmongolia.org хаягаар 2022 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн 20.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Гүйцэтгэх ажил:
Монгол улсын хэмжээнд Төрийн бус байгууллага, жижиг дунд бизнес, гарааны бизнесүүд хамрагдах боломжтой тэтгэлэг, грант хөтөлбөрийн талаарх мэдээллийг дараах агуулгын хүрээнд баяжуулан, нэгдсэн загварт оруулах, дотоод гадаадын эх үүсвэрээр нь ангилах ажлыг гүйцэтгэж 2022 оны 10-р сарын 14-ны дотор захиалагч талд хүлээлгэн өгөх.
Нэгтгэх агуулгын санал:
- Санхүүжүүлэгч байгууллага нэр
- Санхүүжүүлэгч байгууллагын төрөл
- Тэтгэлэг, грант хөтөлбөрийн зорилго
- Тэтгэлэг, грант хөтөлбөрийн чиглэл
- Санхүүжилтийн хэмжээ, үргэлжлэх хугацаа
- Зарлагдах үе, давтамж, эх үүсвэр
- Тавигдах шаардлага
- Бүрдүүлэх материал
- Хэнд /Төрийн бус байгууллага, ЖДБ, Гарааны бизнес/
- Баталгаат эх сурвалж
- Холбоо барих мэдээлэл
- Горилогчдын анхаарах зүйлс гэх мэт
Нийлүүлэгчээс ирүүлэх материал:
1. Үнийн санал; Маягтын энд дарж татаж авна уу?
2. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн гишүүдийн танилцуулга, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд/
3. Гүйцэтгэх ажлыг хэрхэн хийх талаар ажлын удирдамж