Буцах
ЖДБ эрхлэгч компанийн засаглалыг сайжруулах сургалт, сургалтын гарын авлага боловсруулах зөвлөх үйлчилгээ

ЖДБ эрхлэгч компанийн засаглалыг сайжруулах сургалт, сургалтын гарын авлага боловсруулах зөвлөх үйлчилгээ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “ЖДБ эрхлэгч компанийн засаглалын гарын авлагуудыг боловсруулах” ажил үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, amarmend@dsmongolia.org хаягаар 2022 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 13.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажлууд:

  • ЖДБ эрхлэгч компанийн засаглал ба компанийн дүрэм сэдэвт сургалтын слайд, сургалтад оролцогчдын гарын авлага, заах арга зүйн зөвлөмж, гарын авлагын хэвлэлийн эх
  • ЖДБ эрхлэгч компанийн засаглал ба стратеги төлөвлөгөө сэдэвт сургалтын слайд, сургалтад оролцогчдын гарын авлага, заах арга зүйн зөвлөмж, гарын авлагын хэвлэлийн эх
  • Европын улсуудын биржийн бус компаниудад зориулсан засаглалын заавар ба зарчмууд номын орчуулга, редактор, сургалтын слайд, заах арга зүйн зөвлөмж, гарын авлагын хэвлэлийн эх

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

1. Үнийн санал; Маягтын энд дарж татаж авна уу?

2. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн танилцуулга, байгууллагын туршлага /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд/

3. Ажил гүйцэтгэх төлөвлөгөө (Агуулга, BEST хөтөлбөрийн зорилго, зорилтууд, ЖДБ-ийн онцлог хэрэгцээ, тухайн сэдвийн онцлогийг сайн уялдуулах. Сургалтын материал, Насанд хүрэгчид, ЖДБ-дэд ойлголт өгөхөд тохируулж боловсруулах. 2 цагийн сургалт. Гарын авлага, Агуулгын хувьд сургалттайгаа шууд уялдсан, ЖДБ-т шууд хэрэгжүүлэхэд тохиромжтой бэлэн загваруудтай байх.)


mnMN