Буцах
ОЁДЛЫН САЛБАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА

ОЁДЛЫН САЛБАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА

ТАНИЛЦУУЛГА

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес(ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэдэг.

BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 

  • Зорилт 1. ЖДБ-ийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
  • Зорилт 2. ЖДБ-ийн компанийн засаглалыг сайжруулах;
  • Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын  ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
  • Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
  • Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.

Хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий гэсэн 13 аймагт хэрэгжүүлж байна.

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ БА АЖЛЫН ХҮРЭЭ

АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр тус хөтөлбөр нь жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн компанийн засаглалыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд тэдэнд тулгамдаж буй асуудлыг илүү сайн ойлгох, дата мэдээлэлд суурилсан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс ЖДБ-ийн өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлт зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн.

Оёмол бүтээгдэхүүн (ажлын хувцас, хэрэгсэл, өдөр тутмын болон үндэсний хувцас г.м)-ий салбарын оролцогч талуудад тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг хэрхэн боломж, давуу тал болгон хөгжиж буй туршлага, сургамж, цаашдын хөгжлийн гарц, шийдлийг тодорхойлох зорилготой энэхүү судалгаа хийгдэж байна.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд:

  • Оёдлын салбарт тулгамдаж буй асуудлыг дараах 3 түвшинд тодорхойлох 
  1. Бизнес загвар: Бүс нутгийн болон орон нутгийн түвшинд оёдлын салбарт үйл ажиллагаа явуулж буй i) хувиараа бизнес эрхлэгч (гэрээр эсвэл ганцаар ажлын байр түрээслэн) – өдөр тутмын, Монгол дээл гэх мэт захиалгат болон шууд эцсийн хэрэглэгчдэд нийлүүлж буй бизнесүүд, тэдний ажиллах арга барил, цар хүрээ, бизнесийн ашигт ажиллагаанд тулгамдаж буй асуудал болон ii) жижиг, дунд бизнес эрхлэгчид – ажлын хувцас, загварын хувцас, тэйлоринг гэх мэт захиалгат (масс) үйлдвэрлэлийн түвшинд хөгжиж буй аж ахуйн нэгжүүдэд бизнес загвар, хөгжлийн хувьд тулгамдаж буй асуудал
  2. Санхүүжилт ба санхүүгийн нөөц боломжтой холбоотой тулгамдаж буй асуудал
  3. Тоног төхөөрөмж ба ажиллах хүчний мэргэжлийн сургалт хөгжилд тулгамдаж буй асуудал, сул тал
  • Оёдлын салбарын тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг яаж боломж болгох: Бүсчилсэн байдлаар болон орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдээр өөрсдөөр нь оролцооны аргаар хэлэлцүүлэн боломжийг нь тодорхойлуулан дүн шинжилгээ хийх.
  1. Оёдлын салбараас олох орлогын өсөлтийг нэмэгдүүлэх, бүтээмжийг өсгөх, зардлаа бууруулж, үйлдвэрлэлийн үр ашигтай байдлыг дээшлүүлэх боломжууд
  2. Орон нутгийн болон бүс нутгийн түвшинд хэрэгжиж буй томоохон төсөл, үйлдвэржилтийг дагалдан хөгжих боломж
  3. Экспортын зах зээл дээр Монгол оёмол бүтээгдэхүүнд ямар боломж бололцоо байгаа, болон дотооддоо анхаарах шаардлагатай зүйлс
  4. Кластераар хөгжих боломж: томоохон зарлагдсан тендер, захиалгат нийлүүлэлтийг кластераар хамтран гүйцэтгэх мэдлэг, хандлага, дадал
  • Оёдлын салбарын тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг хэлэлцэх, шийдвэрлэхэд нэгдсэн байдлаар манлайлан оролцох иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо орон нутгийн түвшинд хэрхэн хөгжиж буй байдал, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын гүүр болох чадамж, нөөц боломжийг судлан зөвлөмж боловсруулах
  • Оёдлын салбарын бизнесүүдэд тулгамдаж буй асуудал, боломжуудыг тодорхойлсон дүн шинжилгээний үндсэн дээр цаашид анхааран ажиллах зөвлөмж боловсруулах. Тус зөвлөмжийг BEST хөтөлбөр, орон нутаг дахь төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод гэсэн байгууллагууд зориулан боловсруулах.

 

СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ БА АРГАЗҮЙ

Судалгааны дизайн боловсруулахдаа дараах аргуудыг хослуулан санал боловсруулж болох ба үүнд; (i) баримт бичгийн судалгаа буюу уг санал болгож буй аргачлал, мэдээлэл цуглуулалтыг нарийвчлан судлах, цуглуулсан мэдээллүүдийг боловсруулах, дүн шинжилгээ хийх аргачлал, аргазүйг судлах. Мөн баримт бичгийн судалгааны хүрээнд дээр дурдсан бизнес загвар, орчны шинжилгээнээс гадна холбогдох хууль эрх зүйн орчин, бодлого хөтөлбөртэй уялдуулан судлах; (ii) түүвэр буюу тоон судалгаа болон чанарын судалгаа хийх, (iii) цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн дүн шинжилгээ хийж, стратегийн хувилбарууд, оновчтой шийдлүүдийг боловсруулан тайланд тусгах.

Санал ирүүлэх зөвлөх байгууллага уламжлалт загвараас өөр дизайн арга зүй санал болгож болно.

СУДАЛГААНЫ ТҮҮВЭРЛЭЛТ БОЛОН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ

Тоон болон чанарын судалгааны хосолсон аргазүйн дагуу мэдээлэл цуглуулалтыг зохион байгуулахдаа орчин үеийн платформ ашиглан дата хяналт хийх аргачлалыг Техникийн саналдаа тусгах.

Судалгаанд BEST хөтөлбөр хэрэгжиж буй Улаанбаатар хот болон 12 аймгийг хамарна. Анхдагч болон хоёрдогч мэдээлэл цуглуулах аргын хүрээнд судалгааны асуумжийг боловсруулан ажиллах ба асуумжийг захиалагч талтай хамтран туршилт судалгаагаар сайжруулах байдлаар явагдана.

Судалгааны ажлыг 2023 оны 10 сараас эхлэн 8 долоо хоногийн  хугацаанд гүйцэтгэнэ. Судалгааны эхлэх болон үргэлжлэх хугацаанд өөрчлөлт орох боломжтой.

АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГА

Гэрээ байгуулагдсаны дараагаар дараах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ:

Ажил үйлчилгээ

Тооцоолсон ажлын долоо хоног

Төсвийн гүйцэтгэл

1.

Эхлэлтийн тайлан /Судалгааны аргазүй, асуумж,  төлөвлөө боловсруулах/

2 долоо хоног

40%

Баримт бичгийн болон хоёрдогч эх үүсвэрийн судалгаа

2.

Талбарын мэдээлэл цуглуулалт ба явцын тайлан /Талбарын мэдээлэл цуглуулалт, ажлын явц г.м/

3 долоо хоног

30%

Драфт тайлан

2 долоо хоног

3.

Эцсийн тайлан нь Монгол болон Англи хэл дээр байна. Тайлангийн хавсралтаар:

o   Тайлангийн үр дүнг нэгтгэсэн товч пресентац буюу ppt

o   Судалгааны үндсэн дата (excel.docx болон spss)-г хүлээлгэн өгөх

o   Чанарын судалгааны асуулгын дагуу нэгтгэн нэг форматад оруулсан мэдээлэл (word.docx)

1 долоо хоног

30%

 

Нийт

8 долоо хоног

100%

 

ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Нийгэм, эдийн засаг, ЖДҮ сектор, тэр дундаа эдийн засгийн кластер хөгжлийн чиглэлээр судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (компани, ТББ г.м).
  • Хөнгөн үйлдвэрлэл, оёдлын салбарын нэмүү өртгийн сүлжээ, кластерын хөгжил зэрэг агуулгын хүрээнд тоон болон баримт бичгийн, чанарын судалгаа хийж байсан туршлагатай байх.
  • Хөнгөн үйлдвэрлэл, тэр дундаа оёдлын салбарын чиглэлээр зөвлөх үйлчилгээ, судалгаа, үнэлгээ хийх ур чадвартай мэргэшсэн мэргэжилтнүүдтэй байх.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Тус судалгааг зохион байгуулах баг нь хөгжлийн эдийн засаг, кластер хөгжил, хөнгөн үйлдвэрлэл, оёмол бүтээгдэхүүний салбарын мэдлэг, туршлагатай 5 хүртэл гишүүдтэй байна. Багийн ахлагч нь судалгааг бүхэлд нь хариуцаж, чанарын хяналтыг баталгаажуулж, тогтсон хугацаанд үр дүнтэй тайлагнах үүрэгтэй.

Судалгааны багийн ахлагчид тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, хөгжлийн эдийн засаг, хөнгөн үйлдвэрлэл, кластер хөгжлийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Дээр дурдсан салбарт 10-аас дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай байх. Оёдлын салбарын нэмүү өртгийн сүлжээ, кластер хөгжлийн хүрээнд судалгаа шинжилгээний ажил, тайлан дүгнэлт хийх бичгийн өндөр чадвартай байх.
  • Тус судалгаанд шаардлагатай баримт бичгийн болон тоон, чанарын судалгааны арга ашиглан анхдагч болон хоёрдогч дата мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлыг удирдан ажиллаж байсан туршлагатай (хамгийн багадаа ижил төрлийн 5 ба түүнээс дээш судалгааны ажил удирдаж байсан);
  • Оёдлын салбар болон кластер хөгжлийн чиглэлээр салбарын оролцогч талуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх эсвэл кейс судалгаа хийж зөвлөмж боловсруулж байсан бол давуу тал болно;
  • Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх;
  • Англи, Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх;
  • Олон улсын төсөл хөтөлбөр, донор байгууллагуудтай ижил төстэй судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;

Судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судалгааны баг нь судлаачдын тоо, үүрэг оролцоог тодорхой тусгасан багийн бүрэлдэхүүнийг санал болгох;
  • Хөнгөн үйлдвэрлэл, оёдлын салбарын нэмүү өртгийн сүлжээ, кластерын хөгжлийн чиглэлээр зөвлөх, оёдлын салбарын цаашдын хөгжлийн гарц шийдлийг тодорхойлоход дэмжин ажиллах зөвлөх эсвэл ахлах судлаачтай байх;
  • Судалгааны багт хөнгөн үйлдвэр, тэр дундаа оёмол бүтээгдэхүүн, кластер хөгжлийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй, 10 хүртэл жилийн ажлын туршлагатай мэргэжлийн зөвлөх санал болгох;
  • Мөн судалгааны багийн үндсэн судлаачид нь хөнгөн үйлдвэр, оёмол бүтээгдэхүүн, кластерын судалгааны чиглэлээр 5 хүртэл жилийн ажлын туршлагатай, хамгийн багадаа ижил төрлийн 3 хүртэл судалгааны багт ажилласан туршлагатай байх;
  • Судалгааны багийн гишүүд нь дээр дурдсан чиглэлээр тоон болон чанарын судалгааны талбарын мэдээлэл цуглуулалт, ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлага хийж байсан туршлагатай байх
  • Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх
  • Англи, Монгол хэлний аман болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй байх /үндсэн багийн гишүүдэд хамааралтай/

ХАВСРАЛТ I. САНАЛ ИРҮҮЛЭХ         

Судалгааны ажлыг сонирхсон байгууллагууд нь дараах баримт бичгийг ирүүлэхийг урьж байна. Үүнд:

Техникийн санал [30 хуудаснаас хэтрэхгүй]

  • Энэхүү ажлын даалгаврын хүрээнд хийгдэх судалгааны ажлын санал болгож буй аргазүй, мэдээлэл цуглуулах аргачлал зэргийг нарийвчлан тусгасан техникийн санал.
  • Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тодорхой тусгах.
  • Судалгааг хийж гүйцэтгэх ажлын жагсаалт, нарийвчилсан төлөвлөгөө /долоо хоногоор/.
  • Хөнгөн үйлдвэр, оёдлын салбарын нэмүү өртгийн сүлжээ, кластер хөгжил болон бусад ижил төрлийн судалгаа, үнэлгээний чиглэлийн ажлын туршлагыг тусгасан байгууллагын танилцуулга.
  • Багийн бүрэлдэхүүний жагсаалтыг гишүүн бүрд хуваарилсан гүйцэтгэх үүргийн хамт ирүүлэх. Мөн багийн гишүүдийн анкет (CV)-г хавсаргах (Анкет бүр 5 хуудаснаас хэтрэхгүй байх).
  • Өмнө нь ижил төстэй шинж чанар бүхий амжилттай хийж дуусгасан судалгааны ажлын тодорхойлолт гурав (3)-ыг хавсаргах. Тус мэдээлэлд гүйцэтгэгчийн өмнөх гүйцэтгэлийн талаар холбогдох боломжтой хүмүүсийн холбоо барих нэр, и-мэйл хаяг, утасны дугаарыг агуулсан байх ёстой.

Үнийн санал

Санал ирүүлж буй байгууллага нь ажлын даалгаврын цар хүрээнд үндэслэн үнийн саналаа ирүүлнэ. Үнийн саналын задаргаа ирүүлэх загварыг Хөгжлийн шийдэл ТББ-ын вэбсайтаас татаж авах боломжтой. Энд дарж татаж авна уу.

Санал ирүүлж буй байгууллага нь procurement@dsmongolia.org purevdulam@dsmongolia.org Оёдлын салбарын нөхцөл байдлын судалгаа нэртэйгээр 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 15 цагаас өмнө ирүүлнэ үү.

ХАВСРАЛТ II. САНАЛЫГ ДҮГНЭХ

Дараах шалгуур үзүүлэлтийн дагуу техникийн саналуудыг үнэлж дүгнэнэ. Үүнд:

  1. Техникийн санал (үнэлэх жин: 60 оноо)
  • Оёдлын салбарын өнөөгийн нөхцөл байдлын судалгааны ажлын даалгаврыг ойлгож оновчтой, зөв арга зүй, аргачлал тусгасан байдал (20 оноо)
  • Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тайлбарласан байдал (20 оноо)
  • Хөнгөн үйлдвэр, оёдлын салбарын нэмүү өртгийн сүлжээ, кластер хөгжлийн судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (компани, ТББ г.м) (10 оноо)
  • Судалгааг гүйцэтгэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө ба багийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, чанарын тогтолцоог тусгасан байдал (10 оноо)
  1.     Хүний нөөцийн чадавх, мэргэшил (үнэлэх жин: 40 оноо) 
  • Багийн ахлах ба үндсэн багийн гишүүдийн эдийн засаг, хөгжлийн эдийн засаг, хөнгөн үйлдвэрлэл, кластер хөгжлийн чиглэлийн мэргэжлийн зэрэг, цол (10 оноо)
  • Багийн ахлах нь эдийн засаг, хөгжлийн эдийн засаг, хөнгөн үйлдвэрлэл, кластер хөгжлийн салбарт 10-с дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай. Багийн ахлах ба үндсэн багийн гишүүд нь эдийн засаг, хөнгөн үйлдвэрлэл, оёдлын салбарын нэмүү өртгийн сүлжээ, кластер хөгжлийн хүрээнд судалгаа шинжилгээний ажил, эдгээртэй холбоотой түүвэр судалгаа, баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан, анхдагч болон хоёрдогч дата мэдээлэлд анализ дүн шинжилгээ хийж байсан туршлагатай, судалгаа шинжилгээний ажил, тэр дундаа түүвэр судалгаа, баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан, анхдагч болон хоёрдогч дата мэдээлэлд анализ дүн шинжилгээ хийж байсан туршлага ( 20 оноо)
  • Хөнгөн үйлдвэрлэл, оёдлын салбарын нэмүү өртгийн сүлжээ, кластерын хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж боловсруулж байсан туршлага (салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж байсан нийтлэл, боловсруулж байсан тайлан, мэдээ г.м) (10 оноо)

 

Багийн бүх гишүүд нь судалгааны туршид Монгол улсад оршин суудаг байх шаардлагатай. Техникийн эцсийн үнэлгээний дараа (дээр дурдсан) зөвхөн 70-аас доошгүй оноотой тендерийн зардлын саналыг нээж, үнэлнэ. 50 онооноос доош техникийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ. Үнэлэхдээ техникийн саналын 70%, үнийн санал 30%-аар жинлэнэ.


mnMN