
ОУ-н Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бид ЭНТРЕПРЕНЕР ЭМЭГТЭЙЧҮҮД-5: ‘Ногоон бизнесийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо’ форумыг зохион байгуулах гэж байна.
Форумын зорилго:
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ногоон эдийн засагт шилжих, эко шошгожилт авах, ESG стандарт, тогтвортой санхүүжилтийн боломжуудын талаарх ойлголтуулдыг өгөх, туршлага хуваалцах зорилготой.
Форумын үндсэн зорилтууд:
- Эмэгтэй бизнес эрхлэгчдэд ногоон бизнесийн боломжуудыг таниулах;
- Тогтвортой санхүүжилт, ESG стандартын талаар мэдээлэл солилцох;
- Ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд тулгарч буй сорилтууд, боломжуудыг хэлэлцэх;
- Байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжихэд хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх;
- Оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
Энэхүү арга хэмжээ нь Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт – СОГЭ” төслийн нэг хэсэг бөгөөд Хөгжлийн Шийдэл ТББ, Пипл Ин Нийд ТББ (ПИН), Каритас Чех Репаблик ТББ (КЧР), Монголын тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо хамтран хэрэгжүүлж байна.
Форумд Хүнсний салбарын бизнeс эрхлэгч эмэгтэйчүүдийг урьж байна.
Хэзээ: 2025.03.13
Цаг: 09:30-13:30
Та дараах холбоосоор орж бүртгүүлээрэй. Шаардлага хангасан бизнес эрхлэгчид рүү бид холбогдох болно. Бүртгэлийн тоо хязгаартай.
Бүртгэлийн линк: https://forms.gle/JRktz1XLjUsDJT7y7