Буцах
Махны үйлдвэрийн жишиг зураг төсөл боловсруулах болон түүнд тавигдах шаардлагын дагуу гарын авлага боловсруулах

Махны үйлдвэрийн жишиг зураг төсөл боловсруулах болон түүнд тавигдах шаардлагын дагуу гарын авлага боловсруулах

Махны үйлдвэрийн жишиг зураг төсөл боловсруулах болон түүнд тавигдах шаардлагын дагуу гарын авлага боловсруулах ажлыг зарлаж байгаа бөгөөд та бүхэн оролцох хүсэлтэй бол сонирхолоо илэрхийлнэ үү.

Зорилго: Махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулан үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан барилга байгууламжын жишиг зураг төсөл болон  үйлдвэрийн барилга байгууламжид тавих шаардлага багтаасан гарын авлага гаргах

1-р хувилбар: Орон нутаг, сумын түвшинд байгуулах боломжтой жижиг мал төхөөрөх үйлдвэр

2-р хувилбар: Орон нутаг, сумын түвшинд байгуулах боломжтой мал төхөөрөх цех

Гүйцэтгэх ажил: Дээрхи 2 хувилбарын дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.

  1. Махны үйлдвэрийн жишиг зураг төсөл боловсруулах; Үүнд:
  • Зургын даалгавар боловсруулах
  • Ерөнхий төлөвлөгөөний зураг
  • Эскиз буюу эх загвар зураг
  • Барилгын ажлын зураг
  • Гадна шугамын зураг (тохирох)
  • Төсөв
  • 3D зургууд
  1. Махны үйлдвэрийн барилга байгууламжид тавих шаардлагын дагуу гарын авлага боловсруулах
  2. Боловсруулсан гарын авлагын хүрээнд BEST хөтөлбөрийн харилцагчдад зориулсан танхимын болон онлайн сургалт зохион байгуулах

Хугацаа: Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх: 2024 оны 4 дүгээр сарын 1-ээс 5 дүгээр сарын 20 хүртэл

  Тавигдах шаардлага:

  1. Гарын авлага боловсруулах болон барилгын зураг төсөл хийх аж ахуйн нэгж нь түншлэлийн буюу нэг байгууллага байж болно. Тийм тохиолдолд хамтран оролцох сонирхолоо тэргүүлэх түншлэгч байгууллагын албан тоот дээр өгөх.
  2. Тэргүүлэх түншлэгч нь  аж ахуйн нэгж байх ба улсын бүртгэлийн гэрчилгээ ирүүлнэ.
  3. Мэргэшсэн зөвлөхүүдийн тоо 4-оос дээш байх ба зөвлөхүүдийн товч анкет ирүүлэх (барилгын зураг төсөл болон махны үйлдвэрийн чиглэлээр ажиллаж байсан зөвлөхүүдийн харьцаа 2:2 байх ба тус бүр мэдээллээ ирүүлэх)
  4. Ажлын туршлагатайг батлах ижил төстэй ажлын танилцуулга ирүүлэх
  5. Үнийн саналыг тэргүүлэх түншлэгч байгууллагын албан тоотод бэлтгэж ирүүлэх

Бусад:

  • Зөвлөх үйлчилгээний төгсгөлд тайланг хэвлэмэл байдлаар хүлээн авах ба ерөнхий менежерт аман танилцуулга хийнэ.
  • Гарын авлагыг файл хэлбэрээр хүлээн авах ба гарын авлагын явцад захиалагч санал өгч хамтран ажиллана.
  • Зургын бүх ажлыг файлаар болон хэвлэмэл байдлаар авна.
  • Захиалагч нь сургалтын хөтөлбөр, PPT танилцуулгыг сургалт зохион байгуулахаас 1 долоо хоногийн өмнө хүлээн авч санал өгнө.

Холбоо барих: munkhtogtokh@dsmongolia.org

Утас: 99194028

 


mnMN