Буцах
ХҮЛЭМЖИЙН СУДАЛГАА

ХҮЛЭМЖИЙН СУДАЛГАА

ТАНИЛЦУУЛГА

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэсэн.

BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 

  • Зорилт 1. ЖДБ-үүдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
  • Зорилт 2. ЖДБ-ийн компанийн засаглалыг сайжруулах;
  • Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын  ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
  • Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
  • Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.

Хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий гэсэн 13 байршилд хэрэгжүүлж байна.

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО БА АЖЛЫН ХҮРЭЭ

Энэхүү судалгааны гол зорилго нь хүлэмжийн ногооны зах зээлийн динамикийг ойлгох, хүлэмжийн салбарын тогтвортой өсөлтийг хангахад шаардлагатай хүчин зүйлсийг тодорхойлж, дотоодын хүлэмжийн хүчин чадал, нийлүүлэлтийн түвшинд дүн шинжилгээ хийх явдал юм. Дотоодын хүлэмжийн хүчин чадал, нийлүүлэлтийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх нь хүлэмжийн ногооны салбарыг тойрсон ирээдүйн бодлого шийдвэр, хөрөнгө оруулалтын стратегийг боловсруулахад хувь нэмэр оруулах юм.

Судалгаанаас хүлээгдэж буй үр дүн:

Дотоодын хүлэмжийн аж ахуйн нийлүүлэлтийн түвшин:

  • Дотоодын хүлэмжийн аж ахуйг дэмжин олгосон дөрвөн улирлын болон зуны хүлэмжийн нийт тоо (УБ, аймгаар, хэмжээ буюу хүлэмжийн хүчин чадал) ба түүнээс хэд нь дөрвөн улирлын болон зуны хүлэмж болох
  • Хөрөнгө оруулсан дөрвөн улирлын болон зуны хүлэмжийн суурилагдсан хүчин чадал ба түүний ашиглалт буюу гарц (түүнийг холбогдох нэгжээр болон мөнгөн дүнгээр бүтээмжийг тооцох)
  • Зах зээлд нийлүүлэгдэж буй хүлэмжийн ногооны нийлүүлэлтийн хэмжээ, бүс нутгаар, улирлаар
  • Төрөөс болон тусламжийн хүрээнд эсвэл хувиараа барьж байгуулсан хүлэмжийн тоо ба түүнээс одоогийн байдлаар хэд нь ажиллаж байгаа

Дотоодын хүлэмжийн аж ахуйн эрэлтийн түвшин:

  • Дотоодод тарьж ургуулсан хүлэмжийн ногоо хэрэглэгчдийн худалдан авалт, түүний эрэлт хэрэгцээ
  • Одоогоор хөрөнгө оруулалт татаж чадсан барилгын шатандаа яваа хүлэмжийн хэмжээ, тариалалтын болон нийлүүлэхээр төлөвлөсөн ургацын хэмжээ.  

Дотоодын хүлэмжийн ногооны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаа ба түүний чиг хандлага

  • Дотоодын зах зээлийн хэдэн хувийг хангаж байгаа, улирлаар хэр ялгаатай байгаа
  • Хэзээ, ямар үед илүүдэл эсвэл дутагдал үүсдэг
  • Хэрэв нийлүүлэлтийн дутагдал үүсдэг бол дотоодын хэрэгцээг хангахын тулд нэмж хэдэн хүлэмж барих шаардлагатай
  • Жил бүрийн хүлэмжийн ногооны тариалалтын төлөвлөгөө хэрхэн гардаг, ямар мэдээлэл дээр суурилж дараа жилийн тариалалтын төлөвлөгөө гардаг

Дотоодын хүлэмжийн аж ахуйн бизнесийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөж (economic efficiency of investment in greenhouse)

 

  • Дотоодын хэмжээнд дөрвөн улирлын болон зуны хүлэмжид оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ /төрөөс болон олон улсын тусламжийн хүрээнд олгосон хүлэмжийн хөрөнгө оруулалт ба түүнээс одоогоор ажиллаж буй хүлэмжийн тоо ба хөрөнгийн дүн/
  • Хөрөнгө оруулсан дөрвөн улирлын болон зуны хүлэмжийн суурилагдсан хүчин чадал ба түүний ашиглалт буюу гарц (түүнийг холбогдох нэгжээр болон мөнгөн дүнгээр бүтээмжийг тооцох) болон түүний ашигт ажиллагаа (profitability)
  • МУ-ын хэмжээнд дотоодын хүлэмжийн аж ахуйг дэмжих чиглэлээр олгосон буюу хөрөнгө оруулсан хүлэмжийн бизнесийн ашигт ажиллагааны өнөөгийн түвшин ба ирээдүйд өсөлтийн прогноз

 

Зөвлөх үйлчилгээний байгууллага нь судалгааны дизайн болон аргазүй аргачлалыг илүү нарийвчлан санал болгож болно.

Судалгааны хугацааг 2024 оны 4 сарын эхний долоо хоногоос 2024 оны 6 сарын сүүлийн долоо хоног хүртэлх хугацаа байхаар тооцно. Судалгааны эхлэх хугацаа болон үргэлжлэх хугацаа өөрчлөгдөх боломжтой.

АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГА

Гэрээ байгуулагдсаны дараагаар дараах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ:

Ажил үйлчилгээ

Тооцоолсон ажлын долоо хоног

Төсвийн задаргаа

1.

Эхлэлийн тайлан боловсруулах

2 долоо хоног

40%

1.1

Судалгааны хүрээ болон ажлын төлөвлөгөө боловсруулах, сайжруулах

2.

Мэдээл цуглуулалт

5 долоо хоног

 

30%

2.1

Баримт бичгийн судалгааны үр дүнг боловсруулах, нэгтгэх

2.2

Хоёрдогч мэдээлэл, чанарын судалгааны дата цуглуулах, боловсруулах

2.3

Судалгааны явцын тайланг ирүүлэх

3

Судалгааны үр дүнг нэгтгэх, тайлан боловсруулах, танилцуулах

5 долоо хоног

30%

3.1

Цуглуулсан дата мэдээлэлд анализ хийх.

3.2

Боловсруулсан дата мэдээллийг нэгтгэн тайлан боловсруулах /Тайлангийн эхний хувилбарыг Монгол хэл дээр гаргах/

3.3

Судалгааны эцсийн тайлан хүлээлгэн өгөх:

·         Судалгааны өгөгдлийг захиалагчийн талд тохиролцсон форматын дагуу хүлээлгэн өгөх

·         Англи, Монгол хэл дээр судалгааны тайланг бэлтгэх

 

Нийт

12 долоо хоног

100%

 

ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • ЖДҮ, хувийн секторын салбарын судалгааны чиглэлээр мэргэшсэн 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх
  • Макро эдийн засгийн үзүүлэлт, бодлогод анализ, прогноз хийж байсан туршлагатай
  • Хоёрдогч эх үүсвэрийн өгөгдөл дээр ажиллах нөөц, баазтай байх

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Тус судалгааг зохион байгуулах баг нь судалгаа шинжилгээ, эдийн засгийн мэдлэг, туршлагатай мэргэжилтэн бүхий багийн ахлагчаар удирдуулсан баг байна. Багийн ахлагч нь судалгааг бүхэлд нь хариуцаж, чанарын хяналтыг баталгаажуулж, тогтсон хугацаанд үр дүнтэй тайлагнах үүрэгтэй.

Судалгааны багийн ахлагчид тавигдах шаардлага:

  • Нийгэм эдийн засаг, статистик, бизнес удирдлагын чиглэлээр магистрын зэрэгтэй;
  • Эдийн засаг, хөдөө аж ахуйн эдийн засаг, зах зээлийн судалгаа эсвэл холбогдох салбаруудад дор хаяж 8 жил тасралтгүй ажилласан туршлагатай байх. Баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан, хоёрдогч дата мэдээлэлд анализ дүн шинжилгээ хийж байсан туршлагатай байх
  • Чанарын судалгааг зохион байгуулахад тохиромжтой судалгааны арга зүйн мэдлэг, ур чадвартай байх. Чанарын дүн шинжилгээ хийх чадвартай, өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд тохиромжтой программ хангамжийг ашиглах чадвартай байх. (STATA, R, SPSS, Eviews гм судалгааны программын сертификаттай тухай CV-д тусгаж өгөх)
  • Ижил төрлийн судалгааны ажил ахалж байсан туршлагатай байх
  • Англи хэлний өндөр ур чадвартай байх (төгссөн сургууль, хэлний оноо гэх мэтийг CV-д тусгаж өгөх);

Судалгаан багт тавигдах шаардлага:

  • Багийн ахлахаас гадна ахлах судлаач болон бусад судлаачдаас бүрдсэн баг байх;
  • Ахлах судлаач эсвэл зөвлөх нь салбартаа 8-с доошгүй жил ажилласан туршлагатай, судалгааны сэдвийн хүрээнд тасралтгүй 5 хүртэл жил ажиллаж байгаа, ижил төрлийн судалгаагаар мэргэшсэн байх;
  • Судлаачид нь эдийн засгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх (CV-д төгссөн сургууль, хэлний оноо, судалгаа шинжилгээний сертификаттай гэдгээ тусгаж өгөх)

Санал ирүүлж буй байгууллага нь мэдээлэл цуглуулалтыг хөнгөвчлөхөд шаардлагатай бусад техникийн нөөцийг санал болгож болно. Багийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалтыг техникийн саналд тодорхой тусгаж өгнө.

 

ХАВСРАЛТ I. САНАЛ ИРҮҮЛЭХ          

Судалгааны ажлыг сонирхсон байгууллагууд нь дараах баримт бичгийг ирүүлэхийг урьж байна. Үүнд:

Техникийн санал [30 хуудаснаас хэтрэхгүй]

  • Макро эдийн засгийн судалгаа хийж байсан тухай баримт бүхий байгууллагын танилцуулга
  • Энэхүү ажлын даалгаврын хүрээнд хийгдэх судалгааны ажлын санал болгож буй дизайн, аргазүй, мэдээлэл цуглуулах аргачлал зэргийг нарийвчлан тусгасан санал
  • Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тайлбарласан танилцуулга (Судалгааг авах техник хангамж (tablet, CATI гэх мэт), нөөцийн мэдээлэл (зураг хэлбэрээр г.м хавсаргасан байх)
  • Судалгааг хийж гүйцэтгэх ажлын жагсаалт, нарийвчилсан төлөвлөгөө /долоо хоногоор/
  • Багийн бүрэлдэхүүний жагсаалтыг гишүүн бүрд хуваарилсан гүйцэтгэх үүргийн хамт ирүүлэх. Мөн багийн гишүүдийн анкет (CV)-ыг хавсаргах (CV 5 хуудаснаас хэтрэхгүй байх).
  • Өмнө нь ижил төстэй шинж чанар бүхий амжилттай хийж дуусгасан судалгаануудын талаарх тодорхойлолтыг дор хаяж гурав (3)-ыг ирүүлнэ. Тус мэдээлэлд гүйцэтгэгчийн өмнөх гүйцэтгэлийн талаар холбогдох боломжтой хүмүүсийн холбоо барих нэр, и-мэйл хаяг, утасны дугаарыг агуулсан байх.

Үнийн санал

Үнийн саналд бүх ажил, үйлчилгээг 90 сая төгрөгт багтаасан байна. Үнийн саналын задаргааг Хөгжлийн Шийдэл ТББ-ын вэбсайтаас татаж авах боломжтой. Энд дарж татаж авна уу.

Санал ирүүлж буй байгууллага нь procurement@dsmongolia.org purevdulam@dsmongolia.org цахим хаягт “Хүлэмжийн судалгааны санал BEST хөтөлбөрт” нэртэйгээр 2024 оны 3 сарын 25-ны өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Судалгаатай холбоотой асуулт байвал Мониторинг, Үнэлгээний ахлах мэргэжилтэн Ж.Пүрэвдуламтай холбогдоно уу. + 976 9519-5331

 

 


mnMN