‘ЖДБ-үүдэд зориулсан Зардлын бүртгэлийн гарын авлага’ боловсруулах ажлын үнийн санал авах урилга
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ‘ЖДБ-үүдэд зориулсан Зардлын бүртгэлийн гарын авлага’ боловсруулах ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org хаягаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Гүйцэтгэх ажил:
ЖДБ-үүдэд зардлын бүртгэлийн талаар практик жишээн дээр суурилсан системтэй ойлголт өгөхүйц агуулгатай гарын авлага боловсруулан 2021 оны 10 сарын 12-ны дотор захиалагчид хүлээлгэн өгөх.
Гарын авлагын агуулгын хүрээ:
- Зардлын бүртгэлийн үндсэн ойлголт,түүний хэрэглээ;
- Удирдлагын бүртгэл ба шийдвэр гаргалт;
Нийлүүлэгчээс ирүүлэх материал:
1. Үнийн санал;
2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;
3. Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;