Буцах

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ДЭМЖЛЭГ, ТЭТГЭЛЭГ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН МЭДЭЭЛЛИЙН ЭМХЭТГЭЛ БЭЛТГЭХ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “Төрийн Бус Байгууллага, Жижиг Дунд Бизнес Эрхлэгчдэд Зориулсан Дэмжлэг, Тэтгэлэг, Буцалтгүй Тусламжийн Мэдээллийн Эмхэтгэл Бэлтгэх” ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн mungunbagana@dsmongolia.org хаягаар 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14:00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажлын зорилго:

BEST хөтөлбөрийн харилцагч төрийн бус байгууллагууд, жижиг дунд бизнесүүдийн хамрагдах боломжтой Монгол улсын хэмжээнд төрийн болон олон улсын байгууллагуудаас зарлагддаг грант, тэтгэлэг хөтөлбөрүүдийн мэдээллийг нэгтгэж, төрийн бус байгууллагуудад зориулсан гарын авлага боловсруулах

Гүйцэтгэх ажил:

Уг ажилтай холбоотой дараах ажлуудыг гүйцэтгэх

  • Грант, тэтгэлэг, буцалтгүй тусламжуудын мэдээлэл цуглуулах
  • Цуглуулсан мэдээллүүдийг эх сурвалжийн хамт, нэгдсэн загварт эмхэтгэх
  • Мэдээллийг гарын авлагын хэлбэрт оруулах

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

Мэдүүлгээ ирүүлж буй аж ахуйн нэгж нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг ирүүлнэ:

  • Үнийн санал маягтыг энд дарж татаж авна уу.
  • Байгууллагын гэрчилгээ, танилцуулга /3 нүүрээс хэтрэхгүй/
  • Ижил төрлийн үйл ажиллагаа хийж байсан ажлын туршлага, танилцуулга;
  • Дээрх ажлыг хэрхэн гүйцэтгэхтэй холбоотой ажлын санал боловсруулах /3 нүүрээс хэтрэхгүй/
    • Ажлын саналд календарчилсан төлөвлөгөөг тусгах
    • Ажиллах багийн гишүүдийн мэдээллийг оруулсан байх  

Ажлын саналд цуглуулсан мэдээллийг ямар загвараар эмхэтгэх талаар санал тусгасан байх


mnMN