Буцах
“ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ШИЛДЭГ СТАРТАП-Д САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА.

“ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ШИЛДЭГ СТАРТАП-Д САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА.

Сүхбаатар дүүргийн шинэ технологи, инновац бүхий шинэлэг санал, санаачилга гаргасан шилдэг “СтартАп” залуу, эсхүл залуучуудын багийг шалгаруулж, 10,000,000 /арван сая/ төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгийг олгоно.

Хамрах хүрээ:
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Монгол улсын иргэн, 16-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд
Их, Дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцаж байгаа эсвэл төгсөөд 3 хүртэл жил болж байгаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуучууд

Үе шат:
• 1-р шат Бизнес санааг хөгжүүлэх сургалт, урьдчилсан сонгон шалгаруулалт
• 2-р шат Хурдасгуур хөтөлбөрт хамрагдах
• 3-р шат Бизнес санаагаа танилцуулах DEMODAY арга хэмжээ

Бүртгэлийн линк:
https://tinyurl.com/mry98xcy

Үйл ажиллагаа зохион байгуулагдах хугацаа
Бүртгэл: 2024.07.24-2024.08.23 дуустал
• 1-р шат: 2024.08.26 – 2024.08.28
• 2-р шат: 2024.09.03 – 2024.10.03
• 3-р шат: 2024.10.04-ны өдөр

Оролцогчид тавигдах шаардлага:
• 16-34 настай байх
• Компани болон хуулийн этгээдэд бүртгэлгүй байх
• Сүхбаатар дүүргийн хаягтай байх
• Багийн гишүүд компаниас нийгмийн даатгал төлдөггүй байх /Хувиараа нийгмийн даатгал төлдөг бол болно./
• Таны бизнес санаа бусдаас шинэлэг, инновацилаг байх


mnMN