Даатгалын үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулна.
Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй BEST хөтөлбөрт даатгалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг сонгон шалгаруулалтын материалаа ирүүлэхийг урьж байна.
Даатгалын төрөл: Эд хөрөнгийн даатгал, Ерөнхий хариуцлагын даатгал, Гэнэтийн ослын даатгал, Тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал, Эрүүл мэндийн даатгал
Ирүүлэх материал:
- Байгууллагын танилцуулга, ажлын туршлага дэлгэрэнгүй;
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хэрэв давхар даатгалын гэрээтэй бол гэрээний хуулбар;
- Үнийн санал /НӨАТ-тэй дүн эсэхийг салгаж харуулах/
Материалаа дор дурдсан хаягаар 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 15:00 цагийн дотор ирүүлнэ үү.
И-мэйл: procurement@dsmongolia.org
Утас: 77222210, 99065639, 95453444