Буцах
ОРОН НУТГИЙН ЖДБ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ САНАЛ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

ОРОН НУТГИЙН ЖДБ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ САНАЛ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “Орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих мастер төлөвлөгөөний санал” боловсруулах ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, mungunbagana@dsmongolia.org хаягаар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

BEST хөтөлбөр салбар үйл ажиллагаагаа явуулж байгаа Сэлэнгэ, Баянхонгор аймгуудын тус тусын “орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих мастер төлөвлөгөөнд санал боловсруулах” ажлын хүрээнд доорх ажлуудыг аймаг тус бүрээр гүйцэтгэж 2022 оны 02 сарын 25-ны өдөр захиалагч талд хүлээлгэн өгөх

Мастер төлөвлөгөөний санал хүрээнд:

  • Жижиг дунд бизнесүүдийн бизнесийн нөхцөл байдлыг тодорхойлох 100-150 ЖДБ-ээс түүвэр судалгаа хийх, гарааны бизнес, хувиараа бизнес эрхлэгчдийг хамруулах
  • Бизнесийн орчны судалгаа хийх /орон нутгийн эдийн засгийн байдал, үйлдвэрлэлийн онцлох салбарууд, хэрэглэгчдийн худалдан авах чадавх, дэд бүтэц, тээвэр агуулах, ажлын байр, ажиллах хүчний олдоц, бусад зах зээлийн боломжууд, орон нутгийн брэнд бүтээгдэхүүн, технологийн боломжуудыг ашигладаг байдал гэх мэт/
  • Орон нутгийн тэргүүлэх бизнесийн чиглэл, онцлох брэнд, цаашид хөгжих боломжтой салбар, бизнес эрхлэгчдийн ерөнхий төлөвийг тодорхойлох
  • Орон нутагт томилолтоор ажиллаж төр захиргааны байгууллагуудтай ярилцлага хийж, ажиглалт хийх замаар мэдээлэл цуглуулах
  • Судалгааны үр дүнд үндэслэн нийгэм, эдийн засаг, санхүү, хөгжлийн индексүүдийг тооцоолж, мастер төлөвлөгөөнд тусгах
  • Судалгааны үр дүнд суурилсан олон хувилбарт, бүтээлч саналуудыг мастер төлөвлөгөөнд тусгах
  • Цуглуулсан болон ажигласан мэдээлэлд суурилан мастер төлөвлөгөөний саналыг аймаг тус бүрээр гаргах боловсруулах

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

1. Үнийн санал;

2. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн гишүүдийн танилцуулга, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан бол нотлох баримтууд/

3. Гүйцэтгэх ажлыг хэрхэн хийх талаар ажлын саналд дараах зүйлсийг тусгана.  

  • Судалгааны мэдээлэл цуглуулах аргууд
  • Мастер төлөвлөгөө боловсруулахад ашиглах мэдээллүүд
  • Ажлыг хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, хуваарь
  • Ажлын саналд багийн зүгээс санал болгох шинэлэг арга аргачлалуудаа тусгаж өгөх

Үнийн санал болон техникийн тодорхойлолтын загварыг энд дарж татаж авна уу.


mnMN