Back
Ховд аймагт Бүс Хариуцсан Зохиуцуулагч ажилд авна

Ховд аймагт Бүс Хариуцсан Зохиуцуулагч ажилд авна

Ажлын байрны нэр: Ховд аймагт Бүс Хариуцсан Зохиуцуулагч ажилд авна

Байршил:  Khovd aimag

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • ЖДБ-үүд санхүүжилт авахад тулгарч буй асуудал,бэрхшээлийг тодорхойлох;
  • ЖДБ эрхлэгчдэд банк, санхүүгийн байгууллагын зээлийн баримт бичгийг боловсруулахад туслах;
  • ЖДБ эрхлэгчдэд бизнес төлөвлөгөө боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх;
  • Банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж зээлийн зуучлалын үйл ажиллагааг зохион байгуулах;
  • ЖДБ эрхлэгчдийг чадавхжуулах, компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах, ЖДБ-ийн санхүүжилтийн орчныг сайжруулах нөлөөллийн үйл ажиллагаатай холбоотой сургалт, уулзалт, зөвлөгөө мэдээлэл өгөх;
  • Орон нутаг хариуцсан зохицуулагч, төслийн ажилтнууд болон бусад оролцогч талуудтай зөвлөлдөсний үндсэн дээр, хөтөлбөрийн үйл ажиллагааг төлөвлөж, нарийвчилсан хэрэгжилтийн төлөвлөгөө боловсруулна;
  • Хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжилтийн төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, гадны түншүүд болон орон нутгийн төслийн ажилтнуудтай хөтөлбөрийн үйл ажиллагааг уялдуулна;
  • Тухайн орон нутгийн сургалт, зөвлөх үйлчилгээ, семнар гэх мэт хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Тухайн орон нутгийн гүйцэтгэлийн зорилтын биелэлтэнд хяналт тавих;
  • Тухайн орон нутгийн сургалт, зөвлөх үйлчилгээ, семнар гэх мэт хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлж зохион байгуулалтыг дэмжинэ;
  • Санхүүжилт авахаар өргөдөл гаргасан ЖДҮ эрхлэгчдэд ямар сорилт тулгарч байгааг тодорхойлж дүн шинжилгээн хийх;
  • Орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, санхүүгийн байгууллагууд болон бусад түншүүдтэй сайн харилцаа холбоо тогтоож, хадгалах;
  • Бүх гүйцэтгэлийн талаар тайлан, товч мэдээлэл бэлтгэх;
  • Хөтөлбөрийн явцыг хянах баримт бичгийг хадгалах;
  • Эдийн засгийн засаглалыг сайжруулах монитор, үнэлгээний системийг дэмжих;
  • Үйл ажиллагааны төсвийг бэлдэж батлуулахаар өгөх;
  • Хөгжлийн Шийдэл ТББ-ын бусад үйлчилгээ, үйл ажиллагаанд санаачлагатай оролцох

Мэргэжил боловсрол:

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг, банк санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн,
  • Дээр дурдсан чиглэлээр магистрын зэрэгтэй бол давуу тал болно.

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, Бизнесийн удирдлага, эсвэл холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • ЖДБ-ийн орчин, санхүүгийн орчин, компанийн засаглалын талаар мэдлэгтэй байх;
  • ЖДБ-ийн санхүүжилттэй холбогдох туршлагатай (банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Бизнесийн сургалт,зөвлөгөө өгч байсан туршлагатай;
  • Санхүүгийн байгууллагуудын зээлийн шаардлагын талаар ойлголттой;
  • Банк санхүү болон төслийн менежментийн ойлголттой;
  • Бүтээлч, нийтэч, санаачилгатай, хөрвөх чадвар сайтай;
  • Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай;
  • Аймаг орон нутаг, бүс нутгийн талаар ойлголттой;
  • Бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, хэрэгцээг олж илрүүлэх чадвартай;
  • Англи хэлний ярианы болон бичгийн тодорхой мэдлэгтэй;
  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Орон нутагт томилолтоор ажиллах;
  • Олон улсын төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан  болон баг удирдаж ажиллаж  байсан бол давуу тал болно.

Та энэхүү ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байвал CV эсхүл анкетаа 2021 оны 05 сарын 12-ны дотор hr@dsmongolia.org цахим хаягаар ирүүлнэ үү.


en_USEN