GCIP Mongolia төслийн хүрээнд суралцагчдад зориулсан цэвэр технологийн гарын авлага боловсруулах зөвлөх үйлчилгээ
Зардлын төв: GCIP Mongolia
Төсөл: “Монгол Улсад цэвэр технологи, инновацийн бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох”
Зардлын төрөл: Зөвлөх үйлчилгээ / Гэрээт үйлчилгээ
Application area: Улаанбаатар хот
1. Үндэслэл
GCIP Mongolia төслийн хүрээнд цэвэр технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй гарааны бизнес, жижиг, дунд бизнес эрхлэгчид, инновацад суурилсан шийдэл хөгжүүлэгчдийн чадавхыг бэхжүүлж, цэвэр технологийн талаарх суурь болон хэрэглээний ойлголтыг нь нэмэгдүүлэх шаардлага байна.
Төслийн оролцогчдын хувьд “цэвэр технологи” гэсэн ойлголт нь зарим тохиолдолд хэт ерөнхий, техникийн шинжтэй, эсвэл зөвхөн инженерийн хүрээний асуудал мэт ойлгогдох хандлага ажиглагддаг.
Иймээс энэхүү ойлголтыг бизнес эрхлэгчдэд энгийн, ойлгомжтой, практикт ойр, Монголын нөхцөл байдалд нийцсэн хэлбэрээр тайлбарласан, суралцагч төвтэй гарын авлага боловсруулах юм.
Монгол Улсад нөөцийн үр ашиг, эрчим хүчний хэмнэлт, хог хаягдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, тогтвортой үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, инновац болон дижитал шийдлийг бизнест нэвтрүүлэх хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.
Ийм нөхцөлд оролцогчид цэвэр технологи гэж юу болох, уламжлалт бизнесийн загвараас юугаараа ялгаатай, бизнест ямар боломж авчирдаг, зардлыг хэрхэн бууруулах, нөөц ашиглалтыг хэрхэн сайжруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хэрхэн багасгах, цаашлаад санхүүжилт болон зах зээлийн боломжтой хэрхэн уялдах талаар цэгцтэй, хэрэглээний мэдлэгтэй байх шаардлагатай байна.
Энэхүү гарын авлага нь төслийн сургалт, зөвлөгөө, менторшип, хурдасгуур хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцогчдод цэвэр технологийн талаарх суурь ойлголт өгөхөөс гадна өөрийн бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээ, өдөр тутмын үйл ажиллагаандаа цэвэр технологийн зарчим, ногоон инновац, тогтвортой хөгжлийн хандлагыг хэрхэн тусган хэрэгжүүлэх талаар ойлголт өгөх үндсэн хэрэглэгдэхүүн болно.
2. Зорилго
Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь GCIP Mongolia төслийн хүрээнд ашиглах суралцагчдад зориулсан цэвэр технологийн гарын авлагыг боловсруулахад оршино.Тус гарын авлага нь жижиг, дунд бизнес эрхлэгчид, стартапууд, төслийн сургалт болон хурдасгуурын хөтөлбөрт оролцогчид болон бусад суралцагчдад зориулагдах бөгөөд дараах агуулгыг ойлгомжтой, энгийн, практик хэлбэрээр тусгасан байна:
- Цэвэр технологийн тухай суурь ойлголт болон бизнесийн хэрэглээ;
- Эдийн засаг, байгаль орчин болон нийгмийн ач холбогдол;
- Монголын нөхцөл дэх боломж болон хэрэгжүүлэх үндсэн алхмууд;
- Ногоон инноваци болон тогтвортой хөгжлийн хандлагыг өөрийн бизнест тусгах арга зам.
3. Хамрах хүрээ
Зөвлөх үйлчилгээ нь дараах үндсэн чиглэлүүдийг хамарна:
- Төслийн баримт бичиг, зорилтот бүлэг болон сургалтын хэрэгцээг судалж дүн шинжилгээ хийх;
- Цэвэр технологийн суурь болон хэрэглээний агуулгыг ЖДБ эрхлэгчдэд ойлгомжтой хэлбэрээр боловсруулах;
- Монголын нөхцөлд нийцсэн жишээ, кейс, зөвлөмж, өөрийгөө үнэлэх асуулт болон дасгал боловсруулах;
- Гарчиг, хүснэгт, зураглал болон инфографикийн санал бүхий хэрэглээнд бэлэн контент боловсруулах;
- Бүх материалыг монгол хэлээр ойлгомжтой, мэргэжлийн, хэрэглээнд бэлэн байдлаар боловсруулах.
4. Гарын авлагын агуулгын чиглэлүүд
Суралцагчдад зориулсан гарын авлага дараах агуулгыг системтэйгээр хамарсан байна:
- цэвэр технологийн үндсэн ойлголт, хэрэглээ болон ангилал;
- ногоон бизнес болон тогтвортой бизнесийн загвар;
- эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүч болон хог хаягдлын менежмент;
- инноваци болон дижитал шийдлийг цэвэр технологитой хослуулах;
- Монгол Улсын нөхцөл дэх цэвэр технологийн боломж, жишээ болон кейс судалгаа;
- бизнесийн загварт цэвэр технологийн зарчмыг хэрхэн тусгах практик алхмууд;
- санхүүжилт болон хөрөнгө оруулалтын боломжийн тойм;
- байгаль орчин, нийгэм болон засаглалын (ESG) үндсэн ойлголт;
- жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй агуулга болон жишээ.
5. Хийх ажил болон хүлээгдэж буй үр дүн
| Ажлын үүргийн агуулга | Шалгуур үзүүлэлт | Хүлээгдэж буй үр дүн |
|---|---|---|
| Төслийн баримт бичиг, зорилтот бүлэг болон сургалтын хэрэгцээг судалж дүн шинжилгээ хийх | Баримт бичгийн тойм; хэрэгцээний дүн шинжилгээ | Суралцагчийн гарын авлагын зорилго, хэрэглэгч болон агуулгын үндсэн хүрээ тодорхой болсон байна. |
| Цэвэр технологийн суурь болон хэрэглээний агуулгыг ЖДБ эрхлэгчдэд ойлгомжтой хэлбэрээр боловсруулах | Гарчиг, бүтэц, агуулгын хүрээ | Цэвэр технологи, ногоон бизнес болон тогтвортой үйлдвэрлэлтэй холбоотой үндсэн ойлголтуудыг энгийн, практик хэлбэрээр тайлбарласан бүлгүүд боловсруулагдсан байна. |
| Монголын нөхцөлд нийцсэн жишээ, кейс, зөвлөмж, өөрийгөө үнэлэх асуулт болон дасгал боловсруулах | Кейс, дасгал, checklist, reflection tool | Суралцагчид өөрийн бизнест холбон ойлгох, бодож хэрэгжүүлэхэд туслах практик материалууд боловсруулагдсан байна. |
| Гарчиг, хүснэгт, зураглал, инфографикийн санал бүхий хэрэглээнд бэлэн контент боловсруулах | Layout/content note; visual guidance | Гарын авлага нь уншихад ойлгомжтой, сургалтын материал хэлбэрээр ашиглахад тохиромжтой, дизайны зааврыг агуулсан болсон байна. |
| Төслийн багтай зөвшилцөж санал тусган эцэслэх | Уулзалтын тэмдэглэл; эцсийн хувилбар | Батлуулахад бэлэн эцсийн гарын авлага боловсруулагдсан байна. |
6. Хүлээгдэж буй бүтээгдэхүүн
Зөвлөх үйлчилгээний эцэст дараах бүтээгдэхүүнүүд боловсруулагдсан байна:
- Суралцагчдад зориулсан цэвэр технологийн гарын авлага — цэвэр технологийн суурь ойлголт, бизнесийн хэрэглээ, Монголын нөхцөл дэх боломж болон практик алхмуудыг энгийн, ойлгомжтой хэлбэрээр тайлбарласан;
- Монголын нөхцөлд нийцсэн кейс судалгаа, жишээ болон дасгалын материалын багц — суралцагчдад бодит нөхцөлтэй холбон ойлгох боломж олгосон;
- Өөрийгөө үнэлэх хэрэгсэл болон reflection tool — суралцагчдад суурь ойлголтоо шалгах болон өөрийн бизнест хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхойлоход туслах;
- Layout болон дизайны зааврын материал — гарын авлагыг мэргэжлийн хэвлэлийн бэлтгэлд ашиглах боломжтой форматаар боловсруулсан;
- Хүлээлгэн өгөх тайлан — гарын авлагыг хэрхэн ашиглах, хэнд болон ямар хэлбэрээр хэрэглэх талаарх товч тайлбар болон заавар
7. Нийлүүлэгчид тавигдах шаардлага
| Шаардлага | Тодорхойлолт | Нотлох баримт |
|---|---|---|
| Хуулийн этгээд байх | Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэлтэй, хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж буй байгууллага байна. | Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар |
| Мэргэшсэн баг бүрдүүлсэн байх | Цэвэр технологи, бизнес хөгжил, агуулга боловсруулалт болон сургалтын материал боловсруулах чиглэлийн мэргэжилтнүүдийг багтаасан байна. | Багийн гишүүдийн CV, диплом, сертификат |
| И-баримт олгох боломжтой байх | НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн, санхүүгийн баримтыг цахим (и-баримт) системээр олгох боломжтой байна. | НӨАТ төлөгчийн гэрчилгээ |
8. Ажлын хуваарь
Тавигдах шаардлагыг хангасан байгууллага дээр дурдсан материалыг монгол хэлээр бэлтгэн, нэг PDF файл болгон тогтоосон хугацаанд цахимаар ирүүлнэ. Цахим шуудангийн гарчиг хэсэгт дараах байдлаар бичнэ: “GCIP Mongolia_[Байгууллагын нэр]” Материал хүлээн авах цахим шуудангийн хаяг : enkhtuvshin@dsmongolia.org
| Ажлын үүрэг | Эхлэх огноо | Дуусах огноо |
|---|---|---|
| Сонгон шалгаруулалтын зар нийтлэх, санал хүлээн авах | 2026.03.26 | 2026.04.06 |
| Гэрээ байгуулах | 2026.04.16 | 2026.04.17 |
| Суралцагчийн гарын авлага боловсруулах, эцэслэх, хүлээлгэн өгөх | 2026.04.17 | 2026.05.01 |
9. Төлбөр, тооцоо
| Хувь | Хүлээлгэн өгөх бүтээгдэхүүн / үе шат |
|---|---|
| 30% | Гэрээ байгуулж, нарийвчилсан ажлын төлөвлөгөөг захиалагчид хүргүүлсний дараа. |
| 40% | Гарын авлагын эхний хувилбар болон дагалдах материалын төсөл хүргүүлснээр |
| 30% | Эцсийн бүрэн гарын авлага хүлээлгэн өгснөөр. |
