Back
Цэвэр технологийн чиглэлийн сургалтын хөтөлбөр, сургагч багш нарт зориулсан гарын авлага болон сургалтын материал боловсруулах зөвлөх үйлчилгээ

Цэвэр технологийн чиглэлийн сургалтын хөтөлбөр, сургагч багш нарт зориулсан гарын авлага болон сургалтын материал боловсруулах зөвлөх үйлчилгээ

GCIP Training Package ToR

Төсөл: “Монгол Улсад цэвэр технологи, инновацийн бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох” (GCIP Mongolia)

Donor: UNIDO / GEF

Санал ирүүлэх хугацаа: 2026.03.26 – 2026.04.06

1. Үндэслэл

GCIP Mongolia төсөл нь Монгол Улсад цэвэр технологийн гарааны бизнес, инновац, ногоон үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжиж байна. Төслийн хэрэгжилтийн явцад оролцогчдын мэдлэг, чадварыг үе шаттайгаар бэхжүүлэхийн зэрэгцээ сургагч багш, ментор, зөвлөхүүдийн ашиглах нэгдсэн агуулга, стандартчилсан арга зүй, хэрэглэгдэхүүний багцыг бүрдүүлэх шаардлага үүсэж байна. Төслийн зорилтот бүлэгт цэвэр технологийн чиглэлээр ажиллаж буй стартап, аж ахуйн нэгжүүд, бизнесийг дэмжих үйлчилгээ үзүүлэгчид, зөвлөхүүд болон бусад оролцогч талууд хамрагдаж байна. Иймээс сургалтын агуулга нь зөвхөн онолын мэдээлэл өгөхөөр хязгаарлагдахгүй, харин Монголын нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой, практикт чиглэсэн, насанд хүрэгчдийн сургалтын арга зүйд нийцсэн, жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй байдлаар боловсруулагдсан байх шаардлагатай. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд GCIP Mongolia төслийн хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөрийн иж бүрэн багц, сургагч багшийн гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, үнэлгээний хэрэгсэл, танилцуулгын материалыг боловсруулж, төслийн хэмжээнд шууд ашиглахад бэлэн болгоно.

2. Зорилго

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь GCIP Mongolia төслийн хүрээнд зохион байгуулагдах сургалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд ашиглах нэгдсэн сургалтын хөтөлбөр (curricula), сургагч багш нарт зориулсан гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн (tools) болон танилцуулгын материал (PPT)-ын иж бүрэн багцыг боловсруулахад оршино.

Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд боловсруулагдах сургалтын багц нь дараах шаардлагыг хангасан байна:

  • GCIP Mongolia төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүн болон зорилтот оролцогчдын хэрэгцээтэй бүрэн нийцсэн байх;
  • цэвэр технологи, ногоон хөгжил, тогтвортой үйлдвэрлэл, инноваци, бизнес хөгжүүлэлт, санхүүжилт болон хөрөнгө оруулалтын бэлтгэл зэрэг агуулгыг системтэйгээр хамарсан байх;
  • сургагч багш нарт сургалтыг үр дүнтэй төлөвлөх, хөтлөх, хэлэлцүүлэг өрнүүлэх, оролцогчдыг идэвхжүүлэх, дадлага зохион байгуулах болон үр дүнг үнэлэхэд шууд ашиглахуйц практик зааварчилгаа агуулсан байх;
  • оролцогчдод ойлгомжтой, хэрэглээнд чиглэсэн, Монголын нөхцөлд нийцсэн бодит кейс, дасгал, ажлын хуудас болон үнэлгээний хэрэгсэлтэй байх;
  • жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй, оролцоонд суурилсан сургалтын арга зүйг тусгасан байх;
  • цаашид давтан ашиглах, шинэчлэх болон өргөжүүлэн хэрэглэх боломжтой суурь материал болохуйц байх.
3. Ажлын хамрах хүрээ

Сонгогдсон зөвлөх байгууллага нь төслийн зорилго болон хэрэгцээнд нийцсэн сургалтын иж бүрэн багц материалыг боловсруулна. Сургалтын багцын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болон агуулгын чиглэлүүдийг дор тодорхойлов.

3.1 Сургалтын багцын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд
  • Цэвэр технологийн чиглэлийн нэгдсэн сургалтын хөтөлбөр (curricula);
  • Сургагч багшид зориулсан гарын авлага ;
  • Сургалтын дасгал, кейс судалгаа, ажлын хуудас болон үнэлгээний хэрэгсэл;
  • Сэдэвчилсэн PPT танилцуулгын материал;
  • Сургалтын материал ашиглах товч заавар болон хүлээлгэн өгөх нэгтгэл тайлан.
3.2 Сургалтын агуулгын чиглэлүүд

Сургалтын агуулга дараах үндсэн чиглэлүүдийг системтэйгээр хамарсан байна:

  • Цэвэр технологийн суурь ойлголт, хэрэглээ болон салбарын тойм;
  • Ногоон хөгжил, инноваци болон тогтвортой үйлдвэрлэлийн үндсэн хандлага;
  • Бизнес хөгжүүлэлт, бизнесийн загвар боловсруулалт болон өсөлтийн стратеги;
  • Санхүүгийн суурь ойлголт болон хөрөнгө оруулалтын бэлтгэл;
  • Насанд хүрэгчдийн сургалтын арга зүй болон оролцоонд суурилсан хандлага;
  • Жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй сургалтын агуулга боловсруулах зарчмууд.
4. Зөвлөх байгууллагад тавигдах шаардлага

Зөвлөх байгууллага болон түүний баг дараах шаардлагыг хангасан байна:

  • Багийн ахлагч болон үндсэн мэргэжилтнүүд нь холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Сургалтын хөтөлбөр, сургагч багшийн гарын авлага, toolkit, PPT болон ижил төстэй сургалтын материал боловсруулсан гурав (3) болон түүнээс дээш жилийн баталгаажсан туршлагатай байх;
  • Насанд хүрэгчдийн сургалтын арга зүй болон оролцоонд суурилсан сургалтын дизайн боловсруулах туршлагатай байх;
  • Цэвэр технологи, ногоон хөгжил, инноваци болон бизнес хөгжлийн чиглэлээр агуулга боловсруулах мэдлэг, туршлагатай байх;
  • Санхүү, бизнесийн загвар болон хөрөнгө оруулалтын бэлтгэлтэй холбоотой сургалтын агуулга боловсруулах туршлагатай байх;
  • Жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй, оролцоонд суурилсан сургалтын материал боловсруулсан туршлагатай байх;
  • Судалгаа хийх, агуулгыг нэгтгэн боловсруулах болон материалыг ойлгомжтой, хэрэглээнд бэлэн байдлаар гаргаж чадах чадвартай байх;
  • Байгууллагын түвшинд холбогдох чиглэлээр мэргэшсэн, туршлагатай баг бүрдүүлсэн байх.
5. Сонгон шалгаруулалтын шалгуур
# Шалгуур Үнэлэх агуулга
1 Сургалтын агуулга Санал болгож буй сургалтын багцын бүтэц, зорилго, хамрах хүрээ, сэдвийн уялдаа холбоо болон төслийн хэрэгцээтэй нийцэж буй байдал.
2 Аргачлал Насанд хүрэгчдийн сургалтын арга зүй, оролцоонд суурилсан хандлага, агуулгыг ойлгомжтой, хэрэглээнд бэлэн байдлаар боловсруулах шийдэл болон шинэлэг арга барил.
3 Багийн ур чадвар, туршлага Үндсэн мэргэжилтнүүдийн боловсрол, мэргэшил болон ижил төстэй ажлын туршлага; цэвэр технологи, бизнес хөгжил, санхүү болон жендерийн чиглэлийн мэдлэг.
4 Нотлох баримт бичиг Өмнөх ижил төстэй ажлын туршлагыг нотлох баримт, гүйцэтгэлийн үр дүн, CV, диплом, сертификат болон бусад баримтын бүрэн байдал.
6. Ирүүлэх материал

Оролцогч байгууллага дараах бичиг баримтыг нэг PDF файл хэлбэрээр нэгтгэн, заасан дарааллаар ирүүлнэ:

  1. Ажлын ерөнхий аргачлал бүхий төлөвлөгөө — сургалтын багц материалын санал болгож буй бүтэц, агуулга, боловсруулах арга зүй болон ажлын хуваарийг тусгасан байна;
  2. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга болон нотлох баримтын хуулбар;
  3. Өмнөх захиалагчаас олгосон тодорхойлолт, үнэлгээ эсхүл ижил төрлийн гүйцэтгэлийг батлах баримт;
  4. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  5. Байгууллагын танилцуулга;
  6. Багт ажиллах үндсэн зөвлөхүүдийн CV, диплом, мэргэжлийн үнэмлэх болон сертификатын хуулбар;
  7. Тавигдах шаардлагад заасан туршлага, мэргэшлийг нотлох бусад холбогдох бичиг баримт.
7. Төлбөр, тооцоо

Төлбөрийг ажлын гүйцэтгэл болон бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн үе шаттай уялдуулан дараах байдлаар олгоно:

Хувь Хүлээлгэн өгөх бүтээгдэхүүн / үе шат
30% Гэрээ байгуулж, нарийвчилсан ажлын төлөвлөгөөг захиалагчид хүргүүлсний дараа.
40% Сургалтын хөтөлбөрийн эхний багц болон холбогдох материалын төслийг боловсруулж захиалагчид хүргүүлсний дараа.
30% Сургалтын хөтөлбөр, сургагч багшийн гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн болон PPT материалыг бүрэн боловсруулж, эцсийн хэлбэрээр хүлээлгэн өгсний дараа.
8. Материал ирүүлэх журам

Тавигдах шаардлагыг хангасан байгууллага дээр дурдсан материалыг монгол хэлээр бэлтгэн, нэг PDF болгон тогтоосон хугацаанд цахимаар ирүүлнэ. Цахим шуудангийн гарчиг хэсэгт дараах байдлаар бичнэ: “GCIP Training Package_[Байгууллагын нэр]”

Материал хүлээн авах цахим шуудангийн хаяг : enkhtuvshin@dsmongolia.org

Үйл явдал Огноо
Санал хүлээн авах хугацаа 2026.03.26 – 2026.04.06
Гэрээ байгуулах 2026.04.10
Ажил дуусгах эцсийн хугацаа 2026.04.30

en_USEN