Back
Хөгжлийн Шийдэл ТББ-аас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн Мониторинг, Үнэлгээний Ахлах Ажилтан шалгаруулж ажилд авна.

Хөгжлийн Шийдэл ТББ-аас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн Мониторинг, Үнэлгээний Ахлах Ажилтан шалгаруулж ажилд авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төсөл, хөтөлбөрийн бүрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон мониторинг болон үнэлгээний төлөвлөгөө боловсруулах;
  • BEST хөтөлбөрийн Мониторинг, төлөвлөгөөний төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хөтөлбөрийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянах мэдээллийн системийг бүрдүүлэх;
  • Мониторинг, үнэлгээний үр дүн болон хөтөлбөрийн хэрэгжүүлэлтэд тайлан мэдээ бэлтгэх: USAID-ийн зөвлөмжийн дагуу төсөл хөтөлбөрийн мониторинг, үнэлгээний системийг бий болгох, хэрэгжүүлэх, сайжруулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үйл ажиллагаанд Мониторинг, үнэлгээний багийг удирдлага, чиг үүргээр хангах;
  • Төслийн удирдагч болон төслийн менежерүүдэд бусад холбогдох тайланг боловсруулахад туслалцаа үзүүлэх;
  • BEST хөтөлбөрийн судалгааны бүрэлдэхүүний хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдээс авах судалгааны асуумж боловсруулах, судалгааны ажлын хэрэгжүүлэлт, хяналтыг хариуцаж ажиллах;
  • Төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлангууд тэр дундаа төслийн үзүүлэлтүүд, дата эх үүсвэрийг цаг тухай бүрт нь бэлтгэх, жил, улирлын тайлангуудын төлөвлөгөө болон төлөвлөгөөний биелэлтийн тайланд хяналт тавих;
  • Хөтөлбөрийн мониторинг, үнэлгээний ажлуудад бусад хамтран ажиллагсдад туслалцаа дэмжлэг үзүүлэх;
  • Дата цуглуулалтын үйл ажиллагаа, дата мэдээллийн найдвартай, чанартай болон тогтвортой байдлыг шалгах замаар дата мэдээллийн удирдлагын процессуудад хяналт тавих;
  • Шаардлагатай тохиолдолд Мониторинг, үнэлгээний гадны туслалцаа шаардлагатай болсон тохиолдолд худалдан авалтын үйл ажиллагаанд зөвлөмж болон бусад байдлаар оролцох;
  • Төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад гарч буй сургамжит кейсүүдийг дараа дараагийн шийдвэр гаргалтуудад ашиглаж, процессүүдийг сайжруулах;
  • Дата цуглуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжиж буй аймгуудад очин газар дээрх хяналтыг хэрэгжүүлэх;
  • Байгууллагын болон бусад донор байгууллагын бодлого журамтай сайтар танилцан, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Төслийн үйл явцад гарч болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлж үр дүнд нөлөөлөх байдалд дүгнэлт гарган санал зөвлөмж бичиж хэрэгжүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Бизнес Менежмент, Статистик, Эдийн Засаг болон бусад холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
  • Төслийн удирдлага, Мониторинг үнэлгээ, Эрсдэлийн удирдлагын чиглэлээр болон байгууллагын удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих үйл ажиллагааг удирдсан эсхүл оролцож ажилласан 8-с доошгүй жилийн туршлагатай байх;
  • Хувийн хэвшил тэр дундаа ЖДҮ хөгжилтэй холбоотой төслүүдийг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлсэн туршлагатай байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй;
  • Цагийн менежмент болон  харилцааны чадвар сайтай байх;
  • Хяналт шалгалтын систем болон төслийн менежментийн ойлголттой байх;
  • Мэдээ дата-д судалгаа, анализ дүгнэлт хийх, тайлагнах чадвартай байх
  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Эерэг хандлагатай, бүтээлч, нийтэч, санаачилгатай;
  • Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх.

Нэмэлт мэдээлэл:

Ажил горилогч нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны 17:00 цагийн дотор HR@dsmongolia.org хаягаар CV ирүүлнэ үү. Шаардлагатай бол 94080218 утсаар тодруулга авна уу.  Зөвхөн анкет нь тэнцсэн ажил горилогчдыг ажлын ярилцлагад дуудна. 


en_USEN