Back

СУРГАГЧ БАГШ, БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ

Хөгжлийн Шийдэл Төрийн бус байгууллага нь 2008 оноос хойш Монгол Улсад бичил, жижиг, дунд бизнесийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ногоон шилжилт, орон нутгийн эдийн засгийн хөгжил, эмэгтэйчүүд болон зорилтот бүлгийн эдийн засгийн оролцоог дэмжих чиглэлээр үндэсний болон олон улсын түншлэлд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна.

Бид бизнесийг дэмжих сургалт, зөвлөх үйлчилгээ, менторшип, акселератор хөтөлбөр, судалгаа, институцийн чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд өсөн тэлж буй үйл ажиллагаандаа Сургагч багш, Бизнесийн зөвлөх сонгон шалгаруулж авна.

Ажлын байрны үндсэн зорилго

Байгууллагын төсөл, хөтөлбөр болон төлбөртэй үйлчилгээний хүрээнд бизнес эрхлэгчид, байгууллагын удирдлага, ажилтнуудад сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, бизнесийн өсөлт, чадавх, зах зээлийн боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Харилцагч байгууллагын ажилтнууд, удирдлагад харилцагчийн үйлчилгээ, бизнесийн хөгжил болон холбогдох сэдвээр сургалт зохион байгуулах;
  • Бизнес эрхлэгчид, байгууллагуудад хэрэгцээнд нь нийцсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд бизнесийг дэмжих үйлчилгээ, сургалт, менторшипийн үйл ажиллагаанд оролцох;
  • Сургалтын хэрэгцээг тодорхойлох, агуулга боловсруулах, сургалтын материал бэлтгэх, сайжруулах;
  • Харилцагч байгууллага, түншүүдтэй мэргэжлийн түвшинд харилцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгоход дэмжлэг үзүүлэх;
  • Үзүүлсэн үйлчилгээ, сургалтын үр дүнгийн талаар тайлан, мэдээлэл боловсруулах;
  • Шаардлагатай тохиолдолд орон нутагт томилолтоор ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг, банк санхүү, хүний нөөцийн удирдлага болон бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Ажлын туршлага

  • Доод тал нь 2–3 жил эдийн засагч, бизнесийн зөвлөх, сургагч багш, төслийн ажилтан эсхүл холбогдох чиглэлээр ажилласан туршлагатай байх;
  • Бизнесийг дэмжих, сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Бизнесийн орчин, зах зээл, үйлчилгээ, байгууллагын хөгжилтэй холбоотой ойлголт, мэдлэгтэй байх;
  • Харилцагчийн үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Ур чадвар

  • Сургалт бэлтгэх, илтгэл танилцуулга хийх, оролцогчидтой ажиллах ур чадвартай байх;
  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэх, асуудалд дүн шинжилгээ хийх, шийдэл санал болгох чадвартай байх;
  • Тайлан, мэдээ, албан бичиг боловсруулах чадвартай байх;
  • Харилцааны өндөр соёлтой, харилцагчидтай үр дүнтэй ажиллах чадвартай байх;
  • Цагийн менежмент, зохион байгуулалт, бие даан суралцах чадвар сайтай байх;
  • Банк санхүү, бизнесийн хөгжил, төслийн менежментийн талаар үндсэн ойлголттой байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн дунд түвшний мэдлэгтэй байх.

Хувь хүний хандлага, нэмэлт давуу тал

  • Эерэг хандлагатай, санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй байх;
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх;
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй байх;
  • Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй байх;
  • Шинэлэг санааг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх чадвартай байх.

Бидний санал болгож буй боломж

  • Үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллах боломж;
  • Мэргэжлийн өсөлт хөгжил, шинэ арга зүй эзэмших орчин;
  • Сургалт, зөвлөх үйлчилгээний бүтээгдэхүүн хөгжүүлэхэд оролцох боломж;
  • Чадварлаг, мэргэжлийн багтай хамтран ажиллах боломж.

Бүрдүүлэх материал

  • CV эсвэл анкет, холбогдох бичиг баримт
  • Өргөдөл / cover letter

Материал хүлээн авах хугацаа

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа бол материалаа 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө hr@dsmongolia.org цахим хаягаар ирүүлнэ үү.

Нэмэлт мэдээлэл

Байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.dsmongolia.org цахим хаягаас авна уу.


en_USEN