Back
(Хугацаа сунгагдлаа) ТББ, МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН НӨЛӨӨЛЛИЙН САНААЧИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧИГЛҮҮЛСЭН КӨҮЧИНГ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛД ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

(Хугацаа сунгагдлаа) ТББ, МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН НӨЛӨӨЛЛИЙН САНААЧИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧИГЛҮҮЛСЭН КӨҮЧИНГ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛД ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийн хамгаалах, санхүүжилтийн механизмыг сайжруулахад чиглэсэн ТББ, Мэргэжлийн холбоодын нөлөөллийн санаачилгыг сайжруулах, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор “ТББ, Мэргэжлийн холбоодыг чадавхжуулах көүчинг хөтөлбөр” -г хэрэгжүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.orgmungunbagana@dsmongolia.org хаягаар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй ажлын саналтай танилцах.

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

  1. Үнийн санал;
    • Хавсралтад байгаа загварыг ашигласан байх( Энд дарж татаж авна уу)
    • Үнийн саналд НӨАТ шингэсэн эсэхийг тодорхой бичсэн байх
  2. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн гишүүдийн танилцуулга, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд/
    • Байгууллагын гэрчилгээний хуулбар
    • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга /Өмнө ижил төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэсэн туршлагуудыг харуулсан байх/
    • Багийн гишүүдийн дэлгэрэнгүй CV /багийн ахлагч, багийн гишүүдийг ялгах, үүргийг тодорхойлсон байх/
  3. Гүйцэтгэх ажилтай холбоотой дараах зүйлсийг тусгасан ажлын санал ирүүлсэн байх
    • Ажлыг ямар хугацаанд гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө
    • Көүчинг хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай хэрэгцээ шаардлага, арга хэрэгслийг тодорхойлсон байх
    • Көүчинг хөтөлбөрийн хүрээнд бий болох үр дүн, үр нөлөөг урьдчилсан байдлаар тодорхойлох
    • Көүчинг хөтөлбөрийн хүрээнд ашиглах арга зүй, туршлагыг тодорхойлж, хэрхэн ашиглах талаар тусгасан байх  

en_USEN