Буцах
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Хөгжлийн Шийдэл ТББ нь Гэр Хорооллын Иргэдийн Тэсвэрлэх Чадавхыг Бэхжүүлэх Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 18,20 дугаар хороонд баригдаж буй “Үерийн хамгаалалтын сувагт явган хүний гүүр болон гарам барих ажил”-ыг гүйцэтгэх туршлагатай байгууллага, хуулийн этгээдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Ажлын товч танилцуулга

  • Сэлх, Бэлх голуудын уулзварын хэсэгт одоо байгаа явган хүний гүүрийг уртасгах (12м төмөр залгаа), одоо байгаа гүүрний 3 тулгуурыг хүчитгэн цутгах, стандартын төмөр хашлага угсрах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд буух налуу шат цутгаж хийх
  • 3 байршилд авто машин болон явган хүний гармуудыг барих (Гарам 1, 2: урт 16м, өргөн 5м; Гарам 3: урт 22м, өргөн 4м)

Ажил гүйцэтгэх хугацаа: 30 хоног

Нийлүүлэгчид тавигдах үндсэн шаардлага

  • Жижиг явган гүүр, гарам болон өөр төрлийн жижиг барилга байгууламжийн ажлуудыг гүйцэтгэж байсан туршлагатай байх
  • 7-8 хүний бүрэлдэхүүнтэй захиалагчийн инженерийн удирдлага дор ажиллах боломжтой байх
  • Ажлын онцлогт тохирсон экскаватор, ачааны машин, кран болон бусад шаардлагатай багаж техниктэй байх эсвэл түрээслэх бол түрээсийн гэрээ
  • Байгууллагын танилцуулга, ажиллах хүчний жагсаалт, ижил төстэй ажлын туршлага, нарийвчилсан төлөвлөгөө болон үнийн санал ирүүлэх
  • Давуу тал: Тухайн байршилд өмнө нь ажиллаж байсан/орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байх, мөн ажил гүйцэтгэж дууссаны дараа төлбөрийг авч ажиллах санхүүгийн чадавхтай байх
  • Санхүүжилтын хуваарь дээр уян хатан байх албан тодорхойлолт өгөх.

Үнийн санал болон холбогдох баримт бичгийг 2026 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.

Ажлын удирдамжийг энд дарж харна уу.

Имэйл: procurement@dsmongolia.org болон tugsbayar@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү

 

Холбоо барих

Л.Төгсбаяр

Үйл ажиллагаа, нөлөөллийн газрын захирал

Утас: 9908-2991


mnMN